Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

МУИС-ИЙН 80 ЖИЛИЙН ОЙН ЛОГО БҮТЭЭХ УРАЛДААНД УРЬЖ БАЙНА

Огноо: 2022-02-14

2022 онд тохиож буй МУИС-ийн түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд МУИС-аар овоглогсод болон олон нийт, нийгэмд чиглэсэн мэдээ, мэдээлэл, контент, сурталчлан таниулах зорилготой бүхий л үйл ажиллагаанд сурталчилгааны бэлэг тэмдэг болгон ашиглах зорилгоор “МУИС-ийн 80 жилийн ойн логоны загвар бүтээх уралдаан”-ыг нээлттэй зарлаж байна.

Ерөнхий шаардлага:

  • Монголын дээд боловсролын ууган гал голомт болох МУИС-ийн онцлог, уламжлал шинэчлэлийн утга санааг бэлгэдсэн энгийн ойлгомжтой өгүүлэмж бүхий 4-өөс дээшгүй элемент агуулсан, 3-аас ихгүй өнгө хосолсон утга агуулга, уран сайхны хувьд төгс бүтээл байна.

Бүтээлд тавигдах шаардлага:

  • Лого нь сургуулийн үйл ажиллагаа, онцлогийг тусгасан сэтгэлгээний өндөр түвшинд хийгдсэн байх,
  • МУИС-ийн үндсэн логоны зохион байгуулалтын харьцааг нягт барьсан байх https://www.num.edu.mn/Home/Content/3606
  • Бүтээлийг зөвхөн news@num.edu.mn цахим хаягаар хүлээж авах тул цахим шууданд багтах задгай файл эсвэл Dropbox, Google Drive, OneDrive гэх мэт нийтэд зориулсан үүлэн технологийн холбоосоор хүлээн авна.
  • График дизайны мэргэжлийн програм дээр, өндөр нягтралтай, (300 pixels/inch-с дээш) жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдахаар хийгдэх,
  • Уралдааны бүтээлээ Аdobe photoshop программын JPEG өргөтгөлөөр буулгаж, утга санааны тайлбарын хамт news@num.edu.mn цахим хаягаар ирүүлэх,
  • Логоны дизайн нь хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр болон видео, ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байх,
  • Оролцогч зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусдын бүтээл /лого/-ээс хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бол хүлээн авахгүй.
  • Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан байх,
  • Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.

Бүтээл хүлээн авах хугацаа: Бүтээлийг 2022 оны 2-р сарын 11-ээс 2022 оны 02-р сарын 24-ний өдрийн 23:00 цаг хүртэл цахимаар хүлээн авна.

Шалгаруулалт: Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан МУИС-ийн багш оюутнуудын санал, шалгаруулалтын комиссын нэгдсэн дүнгээр шалгаруулж, дүнг www.num.edu.mn цахим хуудсаар нийтэд зарлана.

Шагнал: Шилдэг нэг бүтээлийг шалгаруулах бөгөөд шагналын сан 1,500.000 төгрөг

Шалгарсан бүтээлийг МУ-ын барааны тэмдэгтэд бүртгүүлэх ба өмчлөгч нь МУИС байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Шинэ мэдээ

  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана. 2025-05-20
  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X