Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Япон Улсын Сока их сургуулийн 2022 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Огноо: 2022-02-10

МУИС болон Япон Улсын Сока их сургуулийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2022 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 1-4 дүгээр түвшний (хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан, төгсөх болзол хангаагүй, идэвхтэй суралцаж байх) болон ахисан түвшний төгсөх болзол хангаагүй, идэвхтэй суралцаж буй оюутан байх
  2. Магистр, докторын суралцагчид 12 жилээс доошгүй суралцсан байх
  3. Голч оноо бүх түвшинд 3.0 дээш байна.
  4. Англи, япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материал:

  1. Сургуулийн тодорхойлолт англи хэл дээр (ТҮЦ машинаас авсан байх эсвэл тамга даруулсан байна)
  2. Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр (ТҮЦ машинаас авсан байх эсвэл тамга даруулсан байна. Магистр, докторын суралцагчид бакалаврын дипломын дүнгийн жагсаалтыг мөн хавсаргах)
  3. Англи хэл дээр тодорхойлох захидал – 1ш. Харьяа тэнхим, удирдагч багшийн тодорхойлолт байх. Тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаяг, гарын үсэг, тамгатай байх.
  4. Сургалтын төлөвлөгөө Англи эсвэл Япон хэл дээр шивсэн байна. (Хамгийн багадаа 1 нүүр)
  5. Англи хэлний TOEFL, IELTS эсвэл япон хэлний JLPT онооны батламжийг хавсаргах. TOEFL IBT 79, IELTS 5.5, JLPT N2
  6. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа 6 сараас дээш)
  7. 6 сараас хэтрээгүй цээж зургийг файлаар илгээх (1MB-аас бага хэмжээтэй)
  8. Санхүүгийн баталгаа /банкны албан ёсны баталгаа/ татах
    1. 2 улирал суралцах бол 600,000 йен
    2. 1 улирал суралцах бол 300,000 йенийн баталгаа гаргана
  9. Эрүүл мэндийн бичиг татах
  10. Вакцинжуулалтын судалгаа татах
  11. Эрүүл мэндийн түүх татах

Хүсэлт гаргагчид бүрдүүлэх материалыг 1 багц PDF file болгон studentaffairs@num.edu.mn хаяг руу илгээнэ. Материал явуулахдаа овог нэр, утасны дугаарыг бичсэн байна. Зөвхөн зааврын дагуу бүрдүүлсэн бичиг баримтыг авахыг анхаарна уу.

Сургалтын төлбөр, зардал: Элсэлтийн хураамж, сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрөөс чөлөөлнө. Тусгаарлалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 15.00 цаг хүртэл. Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг studentaffairs@num.edu.mn хаягаар илгээж, МУИС-ийн хичээлийн II байр 109 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгнө. Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүйг анхаарна уу. Хүсэлт хүлээн авах хугацааг сунгахгүй тул тодруулах асуултыг studentaffairs@num.edu.mn хаягаар холбогдон асууна уу.

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан суралцагчийн материалыг Сока Их Сургуульд илгээнэ. Сока их сургууль нь сонгон шалгаруулалт хийнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг дахин бүрдүүлэн онлайнаар илгээхийг анхаарна уу.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана. 2025-05-20
  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X