Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Япон Улсын Васеда их сургуулийн 2022 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Огноо: 2022-02-082022-02-08

МУИС болон Япон улсын Васеда их сургуулийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2022 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 1-3 дугаар түвшний (хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан байх) болон ахисан түвшний төгсөх болзол хангаагүй, идэвхтэй суралцаж буй оюутан байх
  2. Магистр, докторын суралцагчид 12 жилээс доошгүй суралцсан байх
  3. Голч оноо бүх түвшинд 3,0 дээш байна.
  4. Англи, япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материал:

  1. CV (тодорхойлсон загвар байхгүй)
  2. Сургуулийн тодорхойлолт англи хэл дээр (ТҮЦ машинаас авсан байх эсвэл тамга даруулсан байна)
  3. Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр (ТҮЦ машинаас авсан байх эсвэл тамга даруулсан байна. Магистр, докторын суралцагчид бакалаврын дипломын дүнгийн жагсаалтыг мөн хавсаргах)
  4. Англи хэл дээр тодорхойлох захидал – 1ш. Харьяа тэнхим, удирдагч багшийн тодорхойлолт байх. Тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаяг, гарын үсэг, тамгатай байх.  татах
  5. Сургалтын төлөвлөгөө Англи эсвэл Япон хэл дээр шивсэн байна. (Хамгийн багадаа 1 нүүр, Васеда их сургуульд ямар хөтөлбөр/хичээл судлах хүсэлтэй байгааг тусгах)
  6. Англи хэлний TOEFL, IELTS эсвэл япон хэлний JLPT онооны батламжийг хавсаргах. Хөтөлбөр бүрт шаардагдах хэлний оноо өөр тул дараах линкээр орж шаардагдах онооны хүснэгттэй танилцана уу https://www.waseda.jp/inst/cie/en/exchange/application
  7. Гадаад пасспортын хуулбар (хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна)
  8. 6 сараас хэтрээгүй цээж зургийг зааврын дагуу наан эх хувиар болон файлаар илгээх. татах
  9. Санхүүгийн баталгаа
    1. 2 улирал суралцах бол 960,000 йен
    2. 1 улирал суралцах бол 480,000 йенийн баталгаа гаргана
    3. Хэрэв санхүүгийн баталгааг өргөдөл гаргагчаас өөр хүн /эцэг эх/ гаргах бол дараах баталгаанд гарын үсэг зуран баталгаажуулна татах
  10. Суралцагчийн гэрээг эцэг эх, асран халамжлагчаар бөглүүлэх татах

Хүсэлт гаргагчид бүрдүүлэх материалыг PDF file болгон 1 ZIP file болгон studentaffairs@num.edu.mn хаяг руу илгээнэ. Материал явуулахдаа өөрийн утасны дугаарыг бичсэн байна. Зөвхөн зааврын дагуу бүрдүүлсэн ZIP авахыг анхаарна уу.

Сургалтын төлбөр, зардал: Элсэлтийн хураамж болон сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Дотуур байр, тусгаарлалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал болон бусад зардлыг өөрөө хариуцна.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 15.00 цаг хүртэл. Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг studentaffairs@num.edu.mn хаягаар илгээж, МУИС-ийн хичээлийн II байр 109 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгнө. Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүйг анхаарна уу. Хүсэлт хүлээн авах хугацааг сунгахгүй тул тодруулах асуултыг studentaffairs@num.edu.mn хаягаар холбогдон асууна уу.

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан суралцагчийн материалыг Васеда Их Сургуульд илгээнэ. Васеда их сургууль нь сонгон шалгаруулалт хийнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг дахин бүрдүүлэн онлайнаар илгээхийг анхаарна уу.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана. 2025-05-20
  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X