“Улс төрийн санхүүжилт: асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэгт урьж байна

Огноо:

 

МУИС-ийн Эрдмийн танхимд 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 09.00-12.00 цагийн хооронд “Улс төрийн санхүүжилт: асуудал, шийдэл” сэдэвт судалгааны төслийн эхний хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Тус судалгааны төслийг хэрэгжүүлэгч тал нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхим, Улс төр судлалын тэнхимийн судлаач багш, ахисан түвшний оюутнуудаас бүрдсэн баг юм. Төслийн санхүүжүүлэгч тал нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, КОЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл болно.

Судалгааны төслийн хэлэлцүүлгийн гол зорилго нь улс төрийн санхүүжилтийн эрхзүйн орчинг сайжруулах, нэвтрүүлж болох сайн туршлага, манай улс төрийн тогтолцоонд нийцэх эсэх талаар санал солилцоход оршино.

Тус хэлэлцүүлэгт улс төрийн санхүүжилтийн судалгаа хийдэг судлаачид, оюутнууд, олон нийтийн сайн дурын байгууллага, улс төрийн нам, сонирхолын бүлгүүдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар