Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

STEM салбарт суралцах охидыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөр сунгагдлаа 2021-11-11

Огноо: 2021-11-12

МУИС болон Women Empowerment Mongolia (WE Mongolia)-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу STEM салбарт суралцах охидыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрийг /2021-2022 оны хичээлийн жил/ зарлаж байна.

Women Empowerment Mongolia (WE Mongolia) нь АНУ-ын Виржиниа мужид бүртгэлтэй ашгийн бус эмэгтэйчүүдийн байгууллага бөгөөд АНУ-ын Вашингтон мужийн Сиатл, Хойд Каролина мужийн Шарлот хотуудад салбартай, Улаанбаатар хотод сайн дурын багийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Мэдээлэл, мэдлэг, менторт суурилсан нөлөөллийн хүрээг бэхжүүлэн, охид эмэгтэйчүүдэд STEM-ийн чиглэлээр суралцах боломжийг нээж, охидын манлайллыг дэмжих замаар жендэрийн тэгш байдлыг хангахад хувь нэмрээ оруулах юм.

Тэтгэлгийн зорилго:

  • STEM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик)-ийн чиглэлээр суралцан, улмаар мэргэжлээрээ ажиллах чин хүсэлтэй, сурлага сайтай таван эмэгтэй оюутныг дэмжин, санхүүгийн болон техникийн тусламж үзүүлэх.
  • STEM-ийн салбар дахь жендэрийн харьцааг тэнцүүлэх, эрх тэгш боломжийг хангах тухай Тогтвортой Хөгжлийн 5-р зорилгыг биелүүлэхэд хувь нэмрээ оруулах.

Тэтгэлгийн хүрээ:

Тэтгэлгийн анхан шатны сонгон шалгаруулалтыг МУИС хийж, эцсийн шатны шалгаруулалтыг тэтгэлэг олгогч тал хийж жил бүр 2-р түвшний 5 эмэгтэй оюутныг шалгаруулан  500,000 төгрөгийн тэтгэлэг олгоно. Мөн тухайн жилийн хичээлийн явцад техникийн ур чадварыг хөгжүүлэх, Англи хэл, хувь хүний хөгжлийн сургалт, семинарт оролцох боломжоор хангана.

Тавигдах шаардлага:

  1. 2021-2022 оны хичээлийн жилд 2-р түвшний суралцагч байх
  2. Компьютерийн ухаанд суралцаж, STEM салбарын аль нэг чиглэлээр мэргэших зорилготой суралцагч байх, Үүнд: Компьютерийн ухаан, Мэдээллийн систем, Програм хангамж, Мэдээллийн технологи, Нано шинжлэх ухаан, инженерчлэл, Хэрэглээний математик, Компьютерийн сүлжээ, Электроникийн хөтөлбөрийн суралцагч хамаарна.
  3. Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх
  4. Эцэг/эх нь өрх толгойлсон ганц бие бөгөөд байнгын тодорхой орлоготой байх. (Үүнд нас барсан, салсан тохиолдлууд орно. Хэрэв эцэг эхийн аль нэг нь хөдөлмөрийн чадвараа алдсан эсвэл хүнд өвчтэй, орлогогүй бол хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдоно)
  5. Хөдөө орон нутгаас ирсэн болон эсвэл Сонгино-Хайрхан дүүргийн оршин суугч байх
  6. Тэтгэлэгт хамрагдах хугацаандаа WE Mongolia ТББ-аас зохион байгуулж буй хүмүүнлэг, сайн дурын ажилд идэвхтэй оролцох
  7. Өөрийн сонирхсон чиглэлээр хичээлээс гадуурх дугуйлан, эсвэл олимпиадад амжилттай оролцож, сайн дурын ажил хийж байсан туршлагатай байвал давуу тал болно

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Тэтгэлэгт хамрагдах өргөдлийн маягт /татах/
  2. Ерөнхий Боловсролын гэрчилгээний хуулбар
  3. Дүнгийн тодорхойлолт
  4. Сургуулийн багш эсвэл менторын тодорхойлолт – 1 хувь
  5. Оршин суугаа хаягийн тодорхойлолт
  6. Цээж зураг 1 хувь (сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд байгууллагын цахим хуудсаар мэдээлэхэд ашиглана)

Нэмэлт материалууд:

  1. Олимпиадад оролцож байсан бол тодорхойлолт эсвэл гэрчилгээний хуулбар
  2. Сайн дурын ажил хийж байсан бол тодорхойлолт

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2021 оны 11  дүгээр  сарын  15-ны  өдрийн 12:00 цаг хүртэл СиСи системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтыг МУИС-ийн хичээлийн 2-р байрны 109 тоот өрөө, Оюутан, төгсөгчийн хэлтэст хүлээлгэн өгснөөр бүртгэл баталгаажна.

Мэдээлэл авах утас: 77307730-1514, 3400,  n.altanzul@num.edu.mn

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X