НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага Хакатон тэмцээн зарлагдлаа.
Огноо:НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран зохион байгуулж буй Өөрчлөлтөд Залуусын Оролцоо Хакатонд та бүхнийг оролцохыг урьж байна.
.Хакатоны бүртгэл 2021 оны 10 сарын 29-ны өдөр хүртэл явагдах тул та бүхэн амжиж бүртгүүлээрэй.
Бид бүртгүүлсэн багуудаас 5 багийг сонгон шалгаруулж, тус багууд 2021 оны 11 сарын 18-19 өдрүүдэд зохион байгуулах Хакатонд оролцож хүнс, хөдөө аж ахуй болон технологийн салбарын зөвлөхүүдийн дэмжлэгтэйгээр өөрсдийн шийдлийг улам сайжруулан хөгжүүлж танилцуулна. Хакатоны хүрээнд 3 багийг ялагчаар шалгаруулах болно. Доорх шалгууруудыг хангасан бол та энэхүү арга хэмжээнд оролцоорой:
· Хүнсний хог хаягдал, дахин боловсруулалтын талаар сонирхдог, асуудлыг шийдэх чин хүсэл эрмэлзэлтэй · Бүтээлч, инновацлаг сэтгэлгээтэй · Компьютер программ, мэдээлэл технологийн мэдлэг, туршлагатай · Үеийн залуучууд болон олон улсын, үндэсний экспертүүдтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй
.Сэдвийн танилцуулга
Хүнсний хог хаягдал нь өнөө үед хүнсний тогтолцооны чухал асуудлын нэг юм. Жишээ нь, хүнсний хог хаягдал нь хүнс үйлдвэрлэхэд ашигласан усны нөөцийн үр дүнгүй зарцуулалт болж байна. Дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын 8-10 хувийг хэрэглэгчдийн гарт очихоос өмнө хаягдаж байгаа хүнстэй холбоотой байна. Түүнчлэн, дэлхийн хүнсний хог хаягдлын 14 хувь нь ургац хураалт, арчилгаа, хадгалалт болон тээвэрлэлтийн үр ашиггүй технологи, арга ажиллагаанаас үүсдэг бол 17 хувь нь өрх гэрийн түвшин дэх хог хаягдал байна.
НҮБ-ын ХХААБ-ын тооцоолсноор Азийн орнуудад нэг хүн жилд 80 кг хүртэл хэмжээний хүнсний хог хаягдал гаргадаг байна. Хүнсний хог хаягдал ихээр гаргах нь байгалийн хязгаартай нөөцийг үргүй хаягдал болгох, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг нэмэгдүүлэх, өсөн нэмэгдэж буй хүн амын хүнсний хангамж алдагдах гэх мэт үр дагавар дагуулдаг.
Агро-хүнсний тогтолцооны шинэчлэлд хүн бүрийн оролцоо маш чухал бөгөөд бид дор бүрнээ өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Бид хоол хүнсний хэрэглээний хэв маягаа хувь хүний эрүүл мэндэд тустай, сайн сайхан амьдралд хөтөлсөн, байгаль орчинд үүсгэх хор хөнөөл багатай байлгахад анхаарах хэрэгтэй байна. Улс орны түвшинд хүнсний тогтоцооны бодлого, түүний хэрэгжилт нь хүнсний зөв тогтолцоог бэхжүүлэхэд хүн бүрийн оролцоог хангасан, хүн бүрд тэгш хүртээмжтэй, иргэдийн худалдан авах чадавхад нийцсэн, аюулгүй, улс орны өв соёлд нийцсэн байх нь нэн чухал асуудал болоод байна. Цаашилбал, шим тэжээл сайтай, хүрээлэн буй орчин болон нийгмийн хариуцлагатай байдлыг ханган үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид сонгох нь зах зээлийн төлөв байдлыг тодорхойлоход нөлөөлөх юм.
Дэлхийн тогтвортой хөгжилд түлхэц болох агро-хүнсний тогтвортой тогтолцоог бүрдүүлэхэд Залуучуудыг оролцоо нэн чухал.
Монгол улсад хотжилт болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл эрс нэмэгдэж буйтай холбоотой хүнсний тогтолцооны тариалах, боловсруулах, хэрэглэх зэрэг үе шатууд болон сав боодлын технологи, хог хаягдлын менежмент зэрэг нь хурдацтай хувьсан өөрчлөгдөж байна.
Хүнсний хог хаягдал, дахин боловсруулахтай холбоотой асуудлыг цогцоор шийдвэрлэх боломжит хувилбар гаргах, шинэлэг арга барилыг бий болгоход шинэ технологи, мэдээлэл, харилцаа холбооны технологи, хиймэл оюун ухаан зэргийг ашиглах нь чухал ач холбогдолтой. Ингэснээр хүнсний тогтолцоог тогтвортой хөгжүүлэн сайжруулахад шинэлэг шийдлээр өөрчлөлт хийх боломжтой.
.Хакатон гэж юу вэ?
Хакатон гэдэг нь чадварлаг гишүүдээс бүрдсэн багууд тодорхой асуудалд шийдэл хайж олох зорилготой арга хэмжээ юм. Үр дүн нь төсөл, гарааны бизнесийн эхлэлийг тавих мэдээлэл харилцаа, технологийн шийдэл, программ, аппликейшин, бүтээгдэхүүн, бизнес загвар болон бусад шийдэл байх болно. Энэ удаагийн Хакатон нь хүнсний хог хаягдалтай холбоотой асуудлуудыг боломж болгох, мэдээлэл харилцаа холбооны технологи ашиглан тогтвортой байдлаар шийдэхэд Залуучуудыг дэмжих зорилготой.
Өөрчлөлтөд Залуусын Оролцоо Хакатонд оролцох багуудын санал болгох дижитал шийдэл нь үр дүнтэй, шинэлэг, хэмжигдэхүйц, байгаль орчин, нийгэм, эдийн засаг зэрэг олон хүрээг хамарсан, тогтвортой бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгосон байх нь чухал юм. Түүнчлэн, багийн шийдэл нь “Тогтвортой хөгжлийн зорилго 2: Өлсгөлөнг устгах”, “Тогтвортой хөгжлийн зорилго 12: Хариуцлагатай хэрэглээ, үйлдвэрлэл” зэрэг ТХЗ-уудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн байхыг харгалзан үзэхийг зөвлөж байна.
.Хэн оролцож болох вэ?
Хүнсний тогтолцооны хөгжлийн асуудлыг сонирхдог, ялангуяа хүнсний хог хаягдал, дахин боловсруулах чиглэлд хамаарах асуудлыг инновацилаг байдлаар шийдэх хүсэлтэй оюутан залуучуудад энэхүү Хакатон нээлттэй.
Зарласан сэдвийн хүрээнд асуудлыг шийдэх шинэлэг санаа, шийдэлтэй оюутан залуучууд өөрийн багийг бүрдүүлэн оролцоно. Нэг багт дараах чиглэлийн мэдлэг, ур чадвартай 2-5 гишүүдтэй байхыг зөвлөж байна. Үүнд: Тогтвортой хөгжил, Хөдөө аж ахуй, хүнсний тогтолцоо хөгжүүлэлт, Хэрэглэгчдийн зан төлөв, хүнсний маркетинг, Программ хангамж, Бизнесийн удирдлага, Үйлчилгээний дизайн хөгжүүлэлт, Байгалийн шинжлэх ухаан, Хүн төвт загварчлал, Төслийн менежмент, Маркетинг, харилцаа холбоо, Нийгмийн сүлжээ, Сэтгүүл зүй, Хиймэл оюун ухаан, Дата инженерчлэл гэх мэт
.Шийдлээ боловсруулахад дараах чиглэлүүдийг харгалзан үзээрэй:
- Тариаланчдын зах зээлтэй холбогдох боломж - Дахин ашиглах боломжтой савлагаа - Хот суурин газрын хөдөө аж ахуйн хөгжил - Хүнсний бүтээгдэхүүн мөшгөн мөрдөх тогтолцоо - Органик түүхий эд материал ашиглах - Хог хаягдлыг дахин ашиглах - Хоолны үйлчилгээ/зоогийн газрын салбаруудын хог хаягдал - Үйлчилгээний загвар - Эдийн засгийн үйлчилгээ гэх мэт
.Багуудын гаргасан шийдлийг дараах шалгуур үзүүлэлтүүдээр үнэлнэ. Үүнд:
- Инновац, Бүтээлч сэтгэлгээ - Шийдлийн үр нөлөөлөл, үр дүнгийн цар хүрээ - Хэмжигдэхүйц байдал - Шийдлийг өргөжүүлэх, олон нийтэд хүртээх боломж - Шийдлийн тогтвортой байдал - Бизнес загварын шинж чанар - Нээлттэй мэдээллийн эх сурвалж, судалгааг ашигласан байдал - Загвар болон хэрэглэгчдэд ээлтэй шийдэл боловсруулсан эсэх - Бизнес санаа/шийдлээ танилцуулсан байдал
Хакатоны арга хэмжээний үндсэн хэл нь Монгол хэл ба Англи хэлээр оролцох боломж мөн нээлттэй. Бүртгэл, шийдлийн танилцуулга болон илтгэлүүдийг Монгол, Англи хэлний аль нэг дээр бэлтгэн илгээх боломжтой.
.Хакатоны бүртгэл
Хакатоны бүртгэл 2021 оны 10 сарын 29-ны өдөр хүртэл үргэлжлэх ба та бүхэн доорхи линкээр дамжуулан багаараа бүртгүүлнэ үү. Бүртгэлийн линк: https://forms.office.com/r/LmRBrNuA7L
.Хуваарьт өдрүүд
- 2021 оны 10 сарын 29 – Багуудын бүртгэл авах сүүлийн өдөр - 2021 оны 11 сарын 11 – Шалгарсан 5 багийг зарлана - 2021 оны 11 сарын 18-19 – Шалгарсан 5 баг Хакатон тэмцээнд оролцоно.
*Тэмцээнд оролцогчид НҮБ-ын мэдээллийн сангаас хэрэгтэй мэдээлэл авч ашиглах, өөрсдийн боловсруулсан шийдэл дээр техникийн тусламж авах, НҮБ ХХААБ-ын мэргэжилтнүүд болон салбарын бусад мэргэжилтнүүдтэй холбогдох, мэдээлэл авах боломжтой.
.Шагнал урамшуулал
· Шалгарсан 3 багт Хүнс, хөдөө аж ахуйн салбарт бүтээлч, инновацлаг санал, шийдэлээ ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ-тай цаашид хамтран хэрэгжүүлэх боломж
- o I байр 4 сая төгрөг o II байр 3 сая төгрөг o Тусгай байр 1 сая төгрөг
Дэлгэрэнгүй мэдээлэлийг Хөтөлбөрийн ажилтан Н.Энхчимэгээс 99718623 утсаар болон enkhchimeg.nergui@fao.org цахим хаягаар холбогдож аваарай.