Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Польш Улсын Адам Микейвичийн их сургуулийн 2022 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа 2021-10-18

Огноо: 2021-10-18

МУИС болон БНПУ-ын Адам Микейвичийн их сургууль хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Адам Микейвичийн их сургуулийн 2022 оны хаврын улирлын оюутан солилцоо хөтөлбөр зарлаж байна.

Суралцах хугацаа 1-2 улирал

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын түвшний (дор хаяж 1 улирал амжилттай суралцсан, төгсөх болзол хангаагүй) идэвхтэй суралцаж буй оюутан байх
  2. Голч оноо 2.8-аас дээш
  3. Англи хэлний дунд ба дундаас дээш түвшний мэдлэгтэй байх: IELTS 6.0, TOEFL 71, B2-C1 level түвшний батламж/тодорхойлолт

Бүрдүүлэх материал:

  1. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
  2. Дүнгийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
  3. Багшийн тодорхойлох захидал. Тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаяг, гарын үсэг, тамгатай байх
  4. Суралцах төлөвлөгөө (эсээний загвартай бичих)
  5. Англи хэлний онооны батламжийг хавсаргах (IELTS 6.0, IBT TOEFL 71, англи хэлний түвшин тогтоосон шалгалтын батламж B2-C1 түвшинтэй байх)
  6. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна)
  7. Цээж зураг 2 хувь болон файлаар (4cm x 3cm)

Суралцах боломжтой хөтөлбөрийн жагсаалт: https://amupie.e-msi.pl/

Сургалтын төлбөр, зардал: Сургалтын төлбөрөөс чөлөөлөх бөгөөд оюутны байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна. Дотуур байрны төлбөр – сарын 97-155 евро.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 15.00 цаг хүртэл.

Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байрны 109 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст авчирч өгөх ба материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу.

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан оюутны бичиг баримтыг Адам Микейвичийн их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Адам Микейвичийн их сургууль сонгон шалгаруулалтыг хийн элсэлтийн хариуг мэдэгдэнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.

Сургуулийн талаарх танилцуулгыг татаж авна уу.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X