Skip to content
Монгол улсын их сургуулийн лого Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

Сүмитомо Корпорацийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа.

Огноо: 2021-10-12

МУИС болон Сүмитомо Корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлгийг /2020-2021 оны хичээлийн жил/ зарлаж байна.

Тэтгэлгийн зорилго: Монголын ирээдүйг бүтээлцэхүйц МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих, хөгжүүлэх зорилготой.

Тэтгэлгийн хүрээ:   Жил бүр бакалаврын түвшний нийт 30 оюутанд тэтгэлэг олгодог бөгөөд тэтгэлэгт тэнцсэн суралцагч шаардлага хангасан тохиолдолд төгсөх хүртлээ тэтгэлгээ үргэлжлүүлэн авдаг онцлогтой. Энэ удаад 19 суралцагч  тэтгэлэг үргэлжлүүлэн авах бөгөөд шинээр 11 суралцагчийг сонгон шалгаруулж, тэтгэлэгт хамруулах болно. Тэтгэлгийн эцсийн шатны шалгаруулалтыг Сүмитомо корпорацийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар хийнэ.

Тэтгэлгийн хэмжээ: 500 ам. доллартой тэнцэх хэмжээний монгол төгрөг

Шалгаруулах суралцагчийн тоо:

  • 2-р түвшний суралцагч 8
  • 5-р түвшний суралцагч 3 (ХЗС)

Тавигдах шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын  идэвхтэй төлөвийн суралцагч байх,
  2. Сурлагын голч дүн улирал бүр 3.0 буюу түүнээс дээш байх,
  3. Бусад эх үүсвэрээс тэтгэлэгт хамрагдаагүй байх,
  4. Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагч байх,

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Хүсэлт гаргах анкет /загварын дагуу/ татах, 15-р асуултаас бусдыг бөглөх.
  2. Дүнгийн тодорхойлолт /англи, монгол хэл дээр/
  3. Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар, тодорхойлолт /ахлах сургуулийн төгсөх жилийн болон оюутан байх үеийн амжилт байх/
  4. Монгол хэл дээр Суралцах төлөвлөгөөг эссэний загвараар бичих.

( 200 орчим  үгтэй, үг үсгийн алдааг хянасан, Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ нь 12, мөр хоорондын зай нь 1.5, А4 цаасан дээр, хоёр талаас нь зэрэгцүүлсэн байна.)

  1. Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатайг тодорхойлсон баримт (Өрхийн орлогын тодорхойлолт болон бусад)

 

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2021 оны 11  дүгээр  сарын  01 -ний  өдрийн 12:00 цаг хүртэл СиСи системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтыг МУИС-ийн хичээлийн 2-р байрны 109 тоот өрөө, Оюутан, төгсөгчийн хэлтэст хүлээлгэн өгснөөр бүртгэл баталгаажна.

Тэтгэлэг үргэлжлүүлэн авах оюутнуудын анхааралд:

Анкет бүрэн гүйцэд бөглөн ирүүлнэ /15-р асуултаас бусдыг бөглөх/. Төгсөх түвшний оюутнуудын хувьд 15-р асуултыг заавал бичиж ирүүлнэ.

Мэдээлэл авах утас: 77307730-1514, n.altanzul@num.edu.mn

Санамж

  • Дээрх материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж ирүүлнэ.
  • Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй
  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг гараар бөглөхгүй

Жич: Дүнгийн тодорхойлолтыг ТҮЦ-ээс авах болон тамгатай байх шаардлагагүй өөрөө хэвлэж өгч болно

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Шинэ мэдээ

  • МУИС-ийн 78 дахь өвлийн төгсөлт, Эрдмийн баяр боллоо 2023-01-20
  • Цагдаагийн байгууллагын ажилтнууд оюутны байранд хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-01-13
  • Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжаар суралцаж буй оюутнуудын анхааралд 2023-01-13
  • МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн Эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд урьж байна 2023-01-10
  • БНСУ-ын иргэн, Хүндэт профессор “КВОН СОН ХҮН”-ий нэрэмжит тэтгэлгийн батламж гардуулах ёслолын ажиллагаа боллоо 2023-01-10

Их уншсан

  • МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн Эрдмийн баярын ёслол хүндэтгэл... posted on 2023-01-10
  • МУИС-ийн 78 дахь өвлийн төгсөлт, Эрдмийн баяр боллоо posted on 2023-01-20
  • Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжаар суралцаж буй оюутнуудын анх... posted on 2023-01-13
  • БНСУ-ын иргэн, Хүндэт профессор “КВОН СОН ХҮН”-ий нэрэмжит тэтгэлгийн... posted on 2023-01-10
  • “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР”-т зор... posted on 2023-01-05

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X