Skip to content
Монгол улсын их сургуулийн лого Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

Азийн хөгжлийн сангийн тэтгэлэг сунгагдлаа

Огноо: 2021-10-08

МУИС болон Азийн хөгжлийн сангийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Азийн хөгжлийн сангийн 2021-2022 оны хичээлийн жилийн тэтгэлгийг зарлаж байна.

Тэтгэлгийн зорилго: Азийн хөгжлийн сан нь сургалт, эрдэм шинжилгээний ажлыг дэмжин хөгжлүүлэх ерөнхий зорилгын хүрээнд МУИС-д суралцаж буй идэвхитэй, сурлага сайтай, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих  зорилготой.

Тэтгэлгийн хүрээ:  Жил бүр бакалаврын түвшний нийт 10 суралцагчид  тэтгэлэг олгох бөгөөд тэтгэлэгт тэнцсэн суралцагч шаардлага хангасан тохиолдолд төгсөх хүртэл нь  тэтгэлгийг олгох юм.  Анхан шатны сонгон шалгаруулалтыг МУИС хийж, тэтгэлгийн эцсийн шатны шалгаруулалтыг Азийн хөгжлийн сан хийх болно.

Тэтгэлгийн хэмжээ: 500 ам. доллар

Шалгаруулах суралцагчийн тоо: 

  • Солонгос хэлний хөтөлбөрөөр суралцаж буй 5 суралцагч
  • ШУС-ХУС, НУС-д суралцаж буй 5 суралцагч

 Тэтгэлэгт тавигдах шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын  идэвхтэй суралцаж буй 2-р түвшний  суралцагч байх,
  2. Сурлагын голч дүн 3.2 буюу түүнээс дээш байх,
  3. Бусад эх үүсвэрээс тэтгэлэгт хамрагдаагүй байх,
  4. Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагч байх,

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Хүсэлт гаргах анкет /загварын дагуу/ татах (бичих шаардлагатай хэсгийг 1 нүүр бүтэн бичих)
  2. Албан ёсны дүнгийн тодорхойлолт /англи, монгол хэл дээр/ тамга шаардлагагүй
  3. Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар /ахлах сургуулийн төгсөх жилийн болон оюутан байх үеийн амжилт/
  4. Сургалтын төлбөрийн  дэмжлэг шаардлагатай байгааг тодорхойлсон  баримт (Өрхийн орлогын тодорхойлолт болон бусад  баримтууд)

Материал хүлээн авах  хугацаа: 2021 оны 10 дүгээр сарын 12-ны 12:00 цаг хүртэл СиСи системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтыг МУИС-ийн хичээлийн 2-р байрны 109 тоот өрөө, Оюутан, төгсөгчийн хэлтэст хүлээлгэн өгсөнөөр бүртгэл баталгаажна.

Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

Мэдээлэл авах утас: 77307730-1514, n.altanzul@num.edu.mn

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • РОНАЛЬД ЖОН СТЕЙПЛЗИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ 2023-03-21
  • 9th Youth Leadership Workshop on GCED 2023-03-21
  • ”Өглөөний марафон 3” уралдааны бүртгэл эхэллээ. 2023-03-19
  • Тайваний Үндэсний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа 2023-03-16
  • “ИННОВАЦЫН ЭЗЭД” ШОУ НЭВТРҮҮЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ💡 2023-03-15

Их уншсан

  • 2022-2023 оны хичээлийн жилийн БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН “Урлагийн бага наа... posted on 2023-03-06
  • БНСУ-ын Ханкүүк гадаад хэлний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жи... posted on 2023-03-09
  • Тайваний Үндэсний Ченчи Их Сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн н... posted on 2023-03-09
  • Япон Улсын Аояама Гакуйн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн... posted on 2023-03-09
  • 2022-2023 оны хичээлийн жилийн ХЗС-ийн “Урлагийн бага наадам” амжилтта... posted on 2023-03-13

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X