Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Унгарын Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн (Eötvös Loránd University, ELTE) багш болон оюутан солилцооны Erasmus+ тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна

Огноо: 2021-09-182021-09-18

Европын холбооны санхүүжилттэй Эрасмус плас (Erasmus+)  хөтөлбөрийн хүрээнд Унгар улсын Өтвөш Лорандын нэрэмжит их сургуульд 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улирлын хэл шинжлэл, гадаад хэлний чиглэлийн профессор, багш (2 хүн) болон ахисан түвшний оюутан (2 хүн) солилцооны бүрэн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад урьж байна.

Хөтөлбөрт хүсэлт гаргагч нь МУИС-ийн ахисан түвшний оюутан эвсэл багш, профессор байх ёстой бөгөөд Хамтын ажиллагааны хэлтсээр (Erasmus Code: Ulaanbaatar) дамжуулан хүсэлт гаргана. 

Солилцооны хөтөлбөр нь замын зардал болон амьжиргааны тэтгэлэг олгоно.  

Оюутан солилцоо: 

Тавигдах шаардлага:  

  • Англи эсвэл Мажар хэлний багадаа В2 түвшний мэдлэгтэй байх 
  • МУИС-д хэл шинжлэл, гадаад хэлний чиглэлээр идэвхтэй сурч буй магистр эсвэл докторын хөтөлбөрийн оюутан байх 
  • Өтвөш Лорандын нэрэмжит их сургуульд 2021-2022 оны хаврын улиралд буюу 5 сарын хугацаанд очиж суралцах боломжтой байх 

Бүрдүүлэх материал (англи хэл дээр): 

  • Товч танилцуулга/ CV (https://europass.cedefop.europa.eu/en/documents/curriculum-vitae/templates-instructions.iehtml Europass загварыг ашиглана уу) 
  • Оюутны тодорхойлолт 
  • Дипломын хуулбар, дүнгийн тодорхойлолтын хамт 
  • Хэлний мэдлэгийг тодорхойлох батламж (багадаа IELTS 5.5, TOEFL 86 болон үүнтэй дүйцэхүйц оноотой байх) 
  • Хүчинтэй гадаад паспортын хуулбар 
  • Суралцах сонирхлоо илэрхийлсэн захидал (хэрэв докторын хөтөлбөрийн оюутан бол судалгааны төлөвлөгөө) 

Профессор, багш солилцоо:  

Тавигдах шаардлага:  

  • Англи эсвэл Мажар хэлний багадаа C1 түвшний мэдлэгтэй байх 
  • МУИС-д хэл шинжлэл, гадаад хэлний чиглэлээр ажилладаг үндсэн багш байх 
  • Өтвөш Лорандын нэрэмжит их сургуульд 2022 оны 7 дугаар сарын 31-ны өдрөөс өмнө очиж 14 хоног солилцоогоор ажиллах боломжтой байх 

Бүрдүүлэх материал (англи хэл дээр): 

  • Мэргэжлийн танилцуулга/ CV  
  • Ажлын тодорхойлолт 
  • Хүчинтэй паспортын хуулбар 
  • Солилцоогоор ажиллах ажлын төлөвлөгөө 

Хүсэлт хүлээн авах хугацаа:  2021 оны 10 дугаар сарын 13 өдөр хүртэл 

Товлогдсон хугацаанд багтаан холбогдох материалын хуулбарыг англи хэл дээр PDF нэг файл болгон  Хамтын ажиллагааны хэлтсийн int_rel@num.edu.mn цахим хаягаар явуулна. Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй. 

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.elte.hu/en/incoming-mobility/erasmus холбоосоор нэвтэрч үзнэ үү. 

Унгарын Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн мэдээлэлтэй https://www.elte.hu/en/  холбоосоор нэвтэрч танилцана уу.  

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана. 2025-05-20
  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X