Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Япон Улсын Нагояа их сургууль 2022 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрөө /NUPACE/ зарлаж байна

Огноо: 2021-09-02

МУИС болон Япон Улсын Нагояа Их Сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2022 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалавр, магистрын хөтөлбөрийн идэвхтэй суралцаж буй (төгсөх болзол хангаагүй) оюутан байх /хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан байх/
  2. Голч оноо 3.0 буюу түүнээс дээш
  3. Англи, Япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх.
  • Англи хэл дээр суралцах бол TOEFL iBT 79, IELTS 6.0, TOEIC 780, CEFR B2, CET-6 485 оноотой байх.
  • Япон хэл дээр суралцах бол JLPT N2, N1 түвшинтэй байх.

Бүрдүүлэх материал:

  1. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, тамгатай байх)
  2. Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр, тамгатай байх)
  3. Тодорхойлох захиа -1ш (загварын дагуу, багшийн гарын үсэгтэй байх) татах
  4. Суралцах төлөвлөгөө
    • Англи хэл дээр 400 үг
    • Япон хэл дээр 800 тэмдэгт
    • Судлаач оюутан 800-1600 үг
    • Агуулга: өөрийн сургалтын төлөвлөгөө, зорилт, Нагояа их сургуульд судлах хүсэлтэй хичээлийн жагсаалтыг багтаасан байна.
    • Сургуулийн нэр, хөтөлбөр, овог нэрийг хуудасны дээд талд бичиж хамгийн сүүлд өөрийн гарын үсэг /овог, нэр/ он сар тавьсан байна.
    • Шивсэн байна.
  5. Хэлний мэдлэгийг харуулсан сертификатын хуулбар: TOEFL iBT 79, IELTS 6.0, TOEIC 780, CEFR B2, CET-6 450 эсвэл Япон хэлний Japanese Language Proficiency Test (JLPT) N2-N1 онооны батламжийн хуулбар/
  6. Эрүүл мэндийн бичиг ( эмчийн тамгатай байх) /татах/
  7. Гадаад паспортын хуулбар
  8. Цээж зураг
  9. Санхүүгийн/банкны баталгаа. 1 семестр суралцах бол – 500,000 йен, 2 семестр суралцах бол – 1,000,000 йены баталгаа гаргана. (Банкны англи хэл дээрх албан тодорхойлолт байна)

Төлбөр:  Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

Хамрагдах оюутны тоо:  2

Хөтөлбөрийн жагсаалт болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр холбогдон авна уу: https://nupace.iee.nagoya-u.ac.jp/en/index.shtml

Хүсэлт гаргах сүүлийн хугацаа: 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 15.00 цаг (хугацааг сунгахгүй тул тодруулах асуулт байвал хүсэлт гаргах сүүлийн хугацаанаас өмнө холбоно уу. studentaffairs@num.edu.mn)

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан бичиг баримтын Нагояа Их Сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Сонгон шалгаруулалтыг Нагояа их сургууль хийж, хариуг гаргана. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг Нагояа их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.

Бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ. Бичиг баримтын эх хувийг цаг тохирон авна.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана. 2025-05-20
  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X