Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Оюутнуудын анхааралд

Огноо: 2021-08-262021-08-26

ЭЛСЭЛТ

Бакалаврын өдрийн хөтөлбөрт шинээр элсэгчдийн бүртгэл 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 10:00 цагаас 28-ны өдрийн 17:00 цаг хүртэл явагдана. Элсэх эрхээ баталгаажуулан суралцагчийн анкет болон суралцагчтай байгуулах гэрээтэй танилцаж  системд илгээснээр системээс автоматаар сургалтын мэдээллийн систем (СИСИ)-д оюутнаар бүртгэнэ.

АНГЛИ ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ

Шинээр элссэн оюутан СИСИ систем https://sisi.num.edu.mn-д бүртгэлийн дугаар, нууц үгээр нэвтрэн орж, англи хэлний түвшин тогтоох шалгалтыг 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор өгсөн байна.

ХУВИЙН СУРАЛЦАХ ТӨЛӨВЛӨГӨӨ

  • Шинээр элссэн оюутан 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүртгэлийн дугаар, нууц үгээрээ СИСИ системээр нэвтрэн орж хувийн суралцах төлөвлөгөө хийнэ. https://news.num.edu.mn/?p=84580&fbclid=IwAR0sdJtdzZhNy_I4qb4UPSUNhmWvUHpeANfUgWX7apZqeWMW5-igAyjfUeA
  • 2, 3, 4-р түвшний оюутнууд 8 дугаар сарын 27-ны өдрийн дотор хувийн суралцах төлөвлөгөө хийнэ. https://news.num.edu.mn/?p=84580&fbclid=IwAR0sdJtdzZhNy_I4qb4UPSUNhmWvUHpeANfUgWX7apZqeWMW5-igAyjfUeA

ХИЧЭЭЛ СОНГОЛТ, БАТАЛГААЖУУЛАЛТ

  • 1-р түвшний оюутнуудын хичээл сонголт, баталгаажуулалт 8 дугаар сарын 30-ны өдрөөс 9 дүгээр сарын 5-ны өдрүүдэд СИСИ системээр явагдана.
  • 2, 3, 4-р түвшний оюутнуудын хичээл (ерөнхий сууриас бусад) сонголт, баталгаажуулалт 8 дугаар сарын 29-ний өдрөөс 9 дүгээр 1-ний хооронд СИСИ системээр явагдана.
  • 2, 3, 4-р түвшний оюутнуудын ерөнхий суурийн хичээл сонголт, баталгаажуулалт 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 9 дүгээр 5-ны өдрүүдэд СИСИ системээр явагдана.

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ҮЛДЭГДЭЛ

Өмнөх хичээлийн жилүүдийн сургалтын үлдэгдэл төлбөрийн тооцоотой суралцагчтай сургалтын үлдэгдэл төлбөрийг төлүүлэх гэрээг ОТХ-ийн зээлийн мэргэжилтэн хариуцаж хичээл баталгаажуулалтаас өмнө 8 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулна. Хэрэв сургалтын үлдэгдэл төлбөрийг төлүүлэх гэрээг байгуулаагүй бол үлдэгдэл төлбөрийг СИСИ сургалтын төлбөрийн дансаас суутгана.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ

Боловсрол, шинжлэх ухааны яам болон Боловсролын зээлийн сангаас тодорхой шийдвэр гармагц тухайн үед мэдэгдэх болно.

ЦАХИМ КАРТНЫ ҮЙЛЧИЛГЭЭ

  • Оюутны үнэмлэх 2020-2021 оны хичээлийн жилд захиалсан боловч хүлээн аваагүй байгаа суралцагчид ОТХ-ийн цахим үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээс 9 дүгээр сарын 1-ний өдрөөс авна.
  • Шинэ элсэгчийн оюутны үнэмлэх захиалга баталгаажиж элсэлтийн тушаал гарсны дараа олгогдоно.
  • Оюутны үнэмлэхээ хаясан, гээсэн, гэмтээсэн тохиолдолд 9 дүгээр сарын 13-ны өдрөөс ОТХ-д хандан захиална.

ТЭТГЭЛЭГ

Шинэ элсэгчийн тэтгэлэг (олимпиад нөхцөл, ЭЕШ-ийн өндөр үнэлгээгээр элссэн, Байгалийн ухааны хөтөлбөр сонгон элссэн элсэгч) сургалтын төлбөрөө урьдчилан төлж хичээл сонголтоо баталгаажуулах бөгөөд МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийг 11 дүгээр сард нэгдсэн журмаар гардуулсны дараа тэтгэлгийг тухайн оюутны СИСИ системийн дансанд байршуулна.

ДОТУУР БАЙР

  • 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 09:00 цагаас 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 12:00 цаг хүртэл СИСИ системээр цахимаар бүртгэнэ.
  • 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 15:00 цагаас 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 12:00 цаг хүртэл СИСИ системээр цахимаар бүртгэлээ баталгаажуулна.
  • 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 10:00 цагаас оюутны дотуур байранд оруулж эхэлнэ.

БУСАД

  • МУИС-д суралцагч нь сургалтын хөтөлбөр, мэргэжил сонголт, хичээл сонголт, Сиси мэдээллийн систем ашиглах заавар, суралцагчийг дэмжих үйлчилгээ (оюутны тэтгэлэг, боловсролын зээл, оюутны үнэмлэх, оюутны дотуур байр гэх мэт), номын сан, сургалтын үйл явц (чөлөө авах, үргэлжлүүлэн суралцах, сургалтын төлбөр, суралцагчийн мэдлэг, чадварын үнэлгээ гэх мэт) бүхий л мэдээллийг багтаасан суралцагчийн гарын авлагатай танилцах шаардлагатай.
  • Суралцагчийн гарын авлагыг цахим хэлбэрээр МУИС-ийн цахим хуудас (веб) болон сиси мэдээллийн системээс татан авах боломжтой.

Элсэлт, бүртгэлийн хэлтэс

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Шинэ мэдээ

  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана. 2025-05-20
  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X