Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

МУИС ТӨГСӨГЧДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН 2020 ОНЫ МӨШГӨХ СУДАЛГААНЫ ТАЙЛАН ХЭВЛЭГДЛЭЭ.

Огноо: 2021-06-24

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь 2018 оноос хойш МУИС төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн мөшгөх судалгааг жил бүр хийж, тайланг хэвлүүлэн алба нэгж, тэнхмүүдэд хүргүүлдэг билээ. Мөн 2019 оноос “Ажил олгогчдын сэтгэл ханамжийн судалгаа”, 2020 оноос “Төгсөх түвшний суралцагчдын сэтгэл ханамжийн судалгаа”-г хийж тайлан хэвлүүлж гаргадаг болсон.

Энэ удаад Оюутан, төгсөгчийн хэлтэс нь 3 төрлийн судалгааны тайланг бэлэн болгож тэнхим нэгжүүдэд хүргүүлэхэд бэлэн боллоо. Үүнд:

1. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн мөшгөх судалгаа:

Энэ удаагийн судалгаанд 2019 оны хичээлийн жилд төгссөн 1904 оюутнаас 800 оюутныг (нийт оюутны 35%) хамруулж, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, хувь хэмжээг тодорхойлсон.

Тус судалгааны үндсэн зорилго нь төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, эрхэлж буй ажлын төрөл хэлбэр, ажилд ороход нөлөөлсөн хүчин зүйлс, ажил эрхлэхгүй байгаа бол үндсэн шалтгааныг тодорхойлж, төгсөгчдийн сэтгэл ханамж, их сургуулиас оюутанд үзүүлж буй үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн дүгнэлт, зөвлөмж гаргахад чиглэдсэн.

2. Ажил олгогчдын сэтгэл ханамжийн судалгаа:

Энэ удаагийн судалгааг хийхдээ 2019 онд Төгсөгчдийн мөшгих судалгааны үр дүн, мэдээлэлд үндэслэн, 90 ажил олгогчдоос мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийсэн.

Судалгааны үндсэн зорилго нь МУИС-ийг төгсөгчдийн мэдлэг, ур чадварыг ажил олгогчдын санал бодолд тулгуурлан үнэлж, эрхэлж буй ажлын онцлог, ажлын орчин нөхцөл, шалтгааныг тодорхойлж, энэхүү мэдээлэлд үндэслэн их сургуулийг

төгсөгчдийн мэргэжлийн чиг баримжаа, ерөнхий ур чадварыг сайжруулах талаар дүгнэлт, зөвлөмж гаргахад чиглэгдсэн.

3. Төгсөх түвшний суралцагчдын сэтгэл ханамжийн судалгаа:

2020 онд суралцаж байсан МУИС-ийн төгсөх түвшний суралцагчдаас анх удаа “Төгсөх түвшний суралцагчдын сэтгэл ханамжийн судалгаа”-г авч тайланг бичлээ. Энэ удаагийн судалгааг хийхдээ 2020 онд төгсөх түвшний нийт 585 суралцагчийг хамруулан мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийсэн.

Судалгааны гол зорилго нь төгсөх түвшинд суралцаж буй суралцагчдаас өөрийн эзэмшиж буй мэргэжлийн ур чадвар, зөөлөн чадвар, ажлын байрны бэлтгэл, дадлагын ажлын чанар, мэргэжлийн багшийн ур чадвар болон сургалтын орчин нөхцөлийн чанар, хүртээмжийн асуудалд өгч буй үнэлгээ, сэтгэл ханамжийг тодорхойлж, дүгнэлт зөвлөмж гаргахад чиглэсэн болно.

Тайлангийн үр дүнг судалгааны ажилд эх сурвалжаар ашиглаж болно.

Судалгаанд хамтран ажилласан багш, судлаач оюутнуудад талархал илэрхийлье.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X