Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Франц хэлтнүүдийн XXII баярыг анх удаа цахимаар зохион байгуулж, МУИС-ийн Франц хэлний оюутан Францад аялах эрхээр шагнуулав

Огноо: 2021-04-28

2021 оны 3 дугаар сарын турш Олон улсын франц хэлний долоо хоногийг тохиолдуулан МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхим, Франц хэлний монгол багш нарын холбоо, Францын элчин сайдын яам, Монгол-Францын төв, Монгол-Францын найрамдлын нийгэмлэг, Сити их сургууль, Франц дунд сургууль, Улаанбаатарын олон улсын дунд сургуультай хамтран Швейцарийн хөгжлийн агентлаг, Бельгийн элчин сайдын яам, Чехийн элчин сайдын яам, Боловсрол телевиз зэрэг гадаад дотоодын олон байгууллагуудын дэмжлэгтэйгээр Франц хэлтнүүдийн XXII баярыг анх удаа цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

Эл баярын хүрээнд 3 дугаар сарын турш зохион байгуулсан Франц дууны XXII уралдаан, Яруу найраг, Эссэ бичлэг уралдааныг хүүхэд, өсвөр нас, насанд хүрэгчдийн ангиллаар болов.

Энэ удаагийн баярын нэг онцлох үйл явдал бол Франц дууны уралдааны төгсгөлийн шалгаруулалтын тоглолтыг Боловсрол ТВ-ээр орон даяар нэвтрүүлсэн явдал юм.

Түүнчлэн франц хэл, соёлыг түгээх зорилгоор МУИС-ийн Европ судлалын тэнхимийн багш, оюутнууд Франц хоолны дугуйлан, Франц богино хэмжээний киноны фестивалийн онлайн хэлэлцүүлэгт оролцлоо. Мөн Кампус Франсаас зохион байгуулсан Франц хэлтэн орнуудад суралцах боломжийг танилцуулсан Боловсролын цахим үзэсгэлэнд оролцож, хөтөлбөрөө сурталчилсан.

МУИС, ХИС, Монгол Францын төв, Батлан хамгаалахын их сургууль, Франц дунд сургууль, Нийслэлийн 1-р дунд сургууль, Улаанбаатар хотын олон улсын дунд сургууль зэрэг сургуулийн давхардсан тоогоор нийт 120 гаруй суралцагч оролцож авъяас, мэдлэг чадвараа сорив.

Үүнээс МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Европ судлалын тэнхимийн франц хэлний түвшинйн оюутнууд амжилттай оролцлоо. Тус салбарын франц хэлний 4-р түвшний оюутан Дэлгэрмөнхийн Марал Эссэ бичлэгийн уралдаанд тэргүүлж Франц Улсад аялахэрхийн бичгээр шагнууллаа. Үүнээс гадна бүх тэмцээн уралдаанд оюутнууд дараах амжилтыг гаргажээ.

Франц хэлний дууны уралдаанд:

  • 1-р байр : Лхагварэнцэнгийн Намуун, Гэсэрийн Тэмүүлэн МУИС, Европ судлалын тэнхим, франц хэл
  • 2-р байр : Одхүүгийн Одчимэг, МУИС
  • 3-р байр : Одзаяагийн Хантулга, МУИС-ийн Европ судлалын тэнхим, франц хэл
  • 4-р байр : Амартүвшингийн Ариунзаяа, МУИС-ийн Европ судлалын тэнхим, франц хэл

Франц хэлний эссэ бичлэгийн уралдаанд:

  • 1-р байр: Дэлгэртогтохын Марал, МУИС-ийн Европ судлалын тэнхим, франц хэл, ФРАНЦАД АЯЛАХ ЭРХИЙН БИЧИГ
  • 2-р байр : Санжаагийн Отгонбаяр МУИС Европ судлалын тэнхим, франц хэл
  • 5-р байр : Алтанбаярын Буянхишиг МУИС Европ судлалын тэнхим, франц хэл
  • Тусгай шагнал: Баярсайханы Ариунтунгалаг, МУИС Европ судлалын тэнхим, франц хэл

Франц хэлний яруу найргийн уран уншлагын уралдаанд:

  • 1-р байр: Лхагварэнцэнгийн Намуун
  • 2-р байр: Мөнхжаргалын Оюу-Эрдэнэ
  • 3-р байр: Чагдаржавын Энхмаа
  • 4-р байр: Гэсэрийн Тэмүүлэн
  • 5-р байр: Ганболдын Хүслэн

Шинэ мэдээ

  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана. 2025-05-20
  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X