Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Польшийн Шинжлэх ухааны академийн пост-докторын судалгааны тэтгэлэгт (PASIFIC) хөтөлбөрт урьж байна

Огноо: 2021-04-12

Европын холбооны Horizon2020 хөтөлбөрийн хүрээнд санхүүжиж буй Польшийн Шинжлэх ухааны академийн пост-докторын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн (PASIFIC) сонгон шалгаруулалт 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зарлагдлаа. Тус хөтөлбөрийн хүрээнд Польшийн Шинжлэх ухааны академийн харьяа 69 хүрээлэн болон Молекул, эсийн биологийн олон улсын судалгааны хүрээлэнгийн аль нэг байгууллагад, судалгааны удирдагчийн хамт 2 жилийн хугацаанд судалгааны төсөл хэрэгжүүлэх боломжтой.

Судалгааны сэдэв шинжлэх ухааны аль ч салбарын сэдэв байж болох бөгөөд салбар дундын судалгааг мөн дэмжинэ.

Хөтөлбөрийн хүрээнд ажиллах боломжтой судалгааны хүрээлэнгүүдийг https://institution.pan.pl/index.php/institution/institutes болон судалгааны удирдагчдыг https://pasific.pan.pl/potential-supervisors/ холбоосноос үзнэ үү. Судалгааны удирдагч нь дээр дурдсан 70 судалгааны хүрээлэнгийн аль нэгд ажилладаг, докторын зэрэгтэй судлаач байх ёстой.

Тэтгэлгийн хэмжээ:

  • Сард 4000 хүртэлх еврогийн цалин (дунджаар 2500 евро) буюу 2 жилийн хугацаанд нийт 99,000 хүртэлх евро
  • Судлаачийн гэр бүл Польш улсад хамт байх бол сард 300 хүртэлх еврогийн тэтгэлэг
  • Судалгааны төслийн санхүүжилт нийт 60,000 хүртэлх евро

Өргөдөл гаргагчид тавигдах шаардлага:

  • Докторын зэрэг хамгаалсан эсвэл багадаа 4 хүртэлх жилийн бүтэн цагийн судалгааны ажлын туршлагатай байх
  • 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс өмнөх 3 жилийн хугацаанд Польш улсад 12 сараас дээш хугацаагаар оршин суугаагүй байх
  • Англи хэл болон бусад гадаад хэлний мэдлэгтэй байх

Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад бүрдүүлэх материал:

  • Хөтөлбөрийн цахим өргөдөл
  • Судалгааны төслийн санал
  • Өргөдөл гаргагчийн болон судалгааны удирдагчийн CV танилцуулга, эрдэм шинжилгээний ажлын танилцуулга, бүтээлийн жагсаалт, Польш дахь уригч байгууллагын танилцуулга
  • Судалгааны ёс зүйн үнэлгээ, зөвшөөрөл
  • Польш дахь уригч байгууллагын зөвшөөрсөн захидал (судалгааны удирдагчийн болон байгууллагын даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан байх)
  • Докторын дипломын хуулбар
  • Бусад нэмэлт шаардлагатай бичиг баримтууд

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл

Дэлгэрэнгүй мэдээллийг тус хөтөлбөрийн албан ёсны цахим хуудаснаас https://pasific.pan.pl/call-1/ үзнэ үү.

Өргөдөл гаргах гарын авлага: https://pasific.pan.pl/wp-content/uploads/2021/04/PASIFIC-Call-1-Guide-for-Applicants.pdf

МУИС нь Польшийн Варшавын их сургууль, Лодзийн их сургууль, Адам Микиевичийн нэрэмжит их сургууль, Шласкийн их сургууль зэрэг нэр хүндтэй, шилдэг их сургуулиудтай идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд багш, судлаач та бүхэн Польшийн Шинжлэх ухааны академид ажиллаж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой юм. Тиймээс эрхэм багш, судлаач та бүхнийг Польшийн Шинжлэх ухааны академийн пост-докторын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрт өргөдлөө мэдүүлэхийг урьж байна.

 

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X