Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

БНСУ-ын Дэгү их сургуулийн 2021 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Огноо: 2021-03-09

МУИС болон БНСУ-ын Дэгү их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2021 оны хичээлийн жилийн намрын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 2-3-р түвшний, 4-р түвшний төгсөх болзол хангаагүй идэвхтэй суралцаж буй оюутан байх
  2. Голч оноо 2.8 болон түүнээс дээш байх
  3. Англи эсвэл Солонгос хэлний дунд ба дундаас дээш мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материалууд:

  1. Application form Татах (англи хэл дээр бөглөх)
  2. Суралцах төлөвлөгөө (загварын дагуу англи эсвэл солонгос хэл дээр шивэх)
  3. Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр, тамга даруулсан байх)
  4. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, тамга даруулсан байх)
  5. Тодорхойлох захидал (Англи эсвэл Солонгос хэл дээр, багшийн гарын үсэг, холбогдох хаяг, тамгатай байх)
  6. Англи эсвэл Солонгос хэлний батламж (байгаа бол)
  7. Хэлний батламж байхгүй бол Англи/Солонгос хэлний багшийн дундаас дээш мэдлэгтэйг баталсан тодорхойлох захидал
  8. 3*4 хэмжээтэй өнгөт цээж зураг файлаар (JPG форматтай)
  9. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
  10. Уушгины рентген зураг (X-ray), эмчийн тодорхойлолт (англи хэл дээр, эмчийн тамгатай байх)

Суралцах боломжтой хөтөлбөрийн жагсаалт:

  • Солонгос хэлний бэлтгэл хөтөлбөр
  • Солонгос хэл дээрх Бакалаврын хөтөлбөрүүдийн жагсаалт татах
  • Англи хэл дээрх Бакалаврын хөтөлбөрүүдийн жагсаалт:
Western culture and etiquette 2 credit
Gender and society 2 credit
Contemporary World Literature 2 credit
European History 2 credit
Contemporary International Relation 2 credit
English Debate 2 credit
Korean Culture and Etiquette 2 credit
Current Issues in Korean Society 2 credit
Cross Culture Communication 2 credit

Төлбөр: сургалтын төлбөрөөс чөлөөлж дотуур байр болон амьжиргааны зардлыг оюутан өөрөө хариуцна.

Суралцах хугацаа: 1-2 улирал

Хамрагдах оюутны тоо: 4 оюутан

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:  2021 оны 5 дугаар сарын 24-ний 15:00 цаг хүртэл. Бүрдүүлсэн бичиг баримтуудыг нэг багц PDF файл болгож, цээж зургийг JPG форматтай studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ үү. Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу. Бичиг баримтын эх хувийг цаг тохирон авчирч өгнө.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X