Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

БНСУ-ын ДАНКҮҮК ИХ СУРГУУЛИЙН 2021 ОНЫ НАМРЫН УЛИРЛЫН ОЮУТАН СОЛИЛЦОО ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.

Огноо: 2021-03-042021-03-04

МУИС болон БНСУ-ын Данкүүк их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2021 оны хичээлийн жилийн намрын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 2, 3 дугаар түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх
  2. Голч дүн 3.0 болон түүнээс дээш байх
  3. Англи эсвэл Солонгос хэлний дунд ба дундаас дээш мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материалууд:

  1. Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр тамга даруулсан байх)
  2. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, тамга даруулсан байх)
  3. Багшийн тодорхойлох захидал (англи хэл дээр, багшийн гарын үсэг, холбогдох хаяг, тамгатай байх)
  4. Суралцах төлөвлөгөө (англи эсвэл солонгос хэл дээр шивсэн байх, 1-2 нүүр) татах
  5. 3.5*4.5 хэмжээтэй өнгөт цээж зураг файлаар
  6. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
  7. Уушигны рентген зураг (X-ray) авахуулан, эмчийн тодорхойлолт хавсаргах (англи хэл дээр, эмчийн тамгатай байх)

Суралцах хөтөлбөр: Хөтөлбөрийн жагсаалт татах.  Суралцах боломжтой хөтөлбөрийн дэлгэрэнгүй жагсаалтыг дараах линкээр холбогдон авна уу: http://www.dankook.ac.kr/en/web/international/courses-taught-in-english

Суралцах боломжтой хөтөлбөрийн жагсаалттай сайтар танилцан өөрийн сургалтын хөтөлбөрт нийцэж байгааг анхаарч үзэхийг зөвлөж байна.

Төлбөр: сургалтын төлбөрөөс чөлөөлж дотуур байр, амьжиргааны зардал болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

Хамрагдах оюутны тоо: 15 оюутан

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:  2021 оны 04 дүгээр сарын 15-ны 15:00 цаг хүртэл. Бүрдүүлсэн материалуудаа нэг багц PDF файл (файлын хэмжээ 1-2Mb хэтрэхгүй, тод байх) болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ үү. Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу. Бичиг баримтын эх хувийг цаг тохирон авчирч өгнө.

Өргөдөл гаргагч нь Данкүүк их сургуулийн online application болон бусад нэмэлт баримтыг их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X