Skip to content

Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
    • Оюутны байгууллага
    • Клуб
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Гадаад хэлний хөтөлбөрийн магистрант, докторантуудын эрдэм шинжилгээний хуралд урьж байна

Огноо: 2021-03-03

“Гадаад хэл шинжлэл”, “Гадаад хэлний орчуулга”, “Гадаад хэлний боловсрол”, “Олон улс, орон судлал” хөтөлбөрийн магистрант, докторант та бүхнийг ШУС-ийн ХУС-аас зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хуралд урьж байна. Эрдэм шинжилгээний хурлыг 2021 оны 4 дүгээр сарын 2-ны Баасан гарагийн 14:30 цагт цахимаар буюу Microsoft Teams платформ ашиглан зохион байгуулна.

Хуралд оролцох хүсэлт, эрдэм шинжилгээний илтгэлээ цахим байдлаар 2021 оны 3 дугаар сарын 26-ныг хүртэл bar.enkhbold@gmail.com хаягаар илгээнэ үү. Хугацаа хоцорсон илтгэлийг хүлээж авахгүйг мэдэгдье.

Илтгэлд тавигдах шаардлага:

  • Илтгэлийн сэдэв нь хэл шинжлэл, орчуулга, боловсрол судлал, олон улс-орон судлалын чиглэлийг хамарсан байх;
  • Хэлэлцүүлж буй илтгэл нь шинжлэх ухааны аргазүйгээр хийсэн, олон талын үзэл баримтлал, байр суурийг харьцуулан анализ хийж, дүгнэлт гаргасан байх;
  • Судалгаандаа шинэлэг арга зүйг баримталсан байх;
  • Илтгэгчийн нэр, хаяг, холбоо барих утас, удирдагчийн зэрэг, цолыг тодорхой бичиж ирүүлэх.

Илтгэлд тавигдах техник шаардлага:

  • А4 цаасан дээр 7-10 хуудас бүхий
  • Үсгийн фонд Тimes New Roman, Үсгийн хэмжээ (Size) 12, мөр хоорондын зай (Line Space) 1.5
  • Мэдээллийн эх сурвалж, ашигласан ном, материалын жагсаалт, эшлэл зүүлт, тодорхой тооны хүснэгт, график, slide show бүхий байх.

Жич: 

  • ХУС-ын гадаад хэлний хөтөлбөрүүдийн судалгааны магистрант, докторантууд суралцах хугацаандаа эл эрдэм шинжилгээний хуралд хамгийн багадаа 1 удаа илтгэл хэлэлцүүлж оролцсон байна.
  • МУИС-ийн холбогдох журмын дагуу эрдэм шинжилгээний 1 бц тооцно.

МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Салбар дундын хөтөлбөрийн хороо

Шинэ мэдээ

  • Польшийн Шинжлэх ухааны академийн пост-докторын судалгааны тэтгэлэгт (PASIFIC) хөтөлбөрт урьж байна 2021-04-12
  • БНСУ-ын иргэн Кан СонВөний нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа 2021-04-12
  • “Өглөөний марафон” challenge 2021-04-12
  • Дотуур байранд амьдарч байсан оюутнуудын анхааралд 2021-04-09
  • “Түншлэлийн ач холбогдол миний нүдээр” сэдэвт оюутнуудын видео илтгэлийн уралдаанд урьж байна 2021-04-09

Их уншсан

  • Австри Улсын Венийн их сургуулийн (University of Vienna, Austria) багш... posted on 2021-03-29
  • “Түншлэлийн ач холбогдол миний нүдээр” сэдэвт оюутнуудын видео илтгэли... posted on 2021-04-09
  • ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ, САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ... posted on 2021-03-31
  • “Өглөөний марафон” challenge posted on 2021-04-12
  • МУИС-ийн “Шилдэг оюуны өмч бүтээгч” шалгаруулалтад урьж байна... posted on 2021-04-06

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740