Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Венецийн Ка Фоскари их сургуульд (Ca’ Foscari University of Venice) багш болон докторын Erasmus+ солилцооны бүрэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг урьж байна

Огноо: 2021-03-03

Европын холбооны санхүүжилттэй Эрасмус плас (Erasmus+)  хөтөлбөрийн хүрээнд Итали улсын Венецийн Ка Фоскари их сургуульд профессор, багш (1) болон докторын хөтөлбөрийн оюутны (1) богино хугацааны солилцооны хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад урьж байна.

Хөтөлбөрт хүсэлт гаргагч нь МУИС-ийн үндсэн суралцагч эвсэл багш, профессор байх ёстой бөгөөд МУИС-ийн Хамтын ажиллагааны хэлтсээр (Erasmus Code: Ulaanbaatar) дамжуулан хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргана.

Хөтөлбөрийн хугацаа, хамрагдах хүний тоо:

  • Докторын оюутан солилцоо: 1 хичээлийн улирал буюу 5 сар (хүмүүнлэгийн ухааны салбарын 1 оюутан)
  • Профессор, багш солилцоо: 14 хоног + 2 аяллын хоног (байгалийн ухааны /нанотехнологийн салбар бол давуу талтай/ салбарын 1 багш)

Тэтгэлгийн хэмжээ:

Оюутан: Замын зардал болон сарын 850 евро

Профессор, багш: Замын зардал болон өдрийн 160 хүртэлх евро

Тавигдах шаардлага:

  • Англи эсвэл Итали хэлний ахисан дунд буюу B2 түвшний мэдлэгтэй байх
  • Докторын оюутан 1 болон түүнээс дээш улирал суралцсан байх
  • МУИС-ийн үндсэн орон тооны багш байх

Бүрдүүлэх материал:  Дараах материалуудыг англи хэл дээр бүрдүүлнэ.

Докторын оюутан солилцоо:

  • Өргөдлийн маягт (татаж авах)
  • Сургалтын гэрээ буюу Learning Agreement (https://www.unive.it/pag/fileadmin/user_upload/inglese/rtf/Learning_Agreement_Before_the_Mobility.rtf холбоосоор нэвтэрч татна уу)
  • Товч танилцуулга/ CV (https://europass.cedefop.europa.eu/en/documents/curriculum-vitae/templates-instructions.iehtml Europass загварыг ашиглана уу)
  • Оюутны тодорхойлолт
  • Дүнгийн албан ёсны тодорхойлолт
  • Хэлний мэдлэгийг тодорхойлох батламж
  • Ка Фоскари их сургуулийн зөвлөх багшийн зөвшөөрсөн захидал (Үүнийг авахдаа international.cooperation@unive.it  хаягаар холбогдож CV болон судалгааны төлөвлөгөө /татаж авах/ илгээнэ үү)
  • Хүчинтэй паспортын хуулбар
  • Цээж зураг

Профессор, багш солилцоо:

  • Өргөдлийн маягт (татаж авах)
  • Солилцооны гэрээ буюу Mobility Programme (татаж авах)
  • Товч танилцуулга/ CV (https://europass.cedefop.europa.eu/en/documents/curriculum-vitae/templates-instructions.iehtml Europass загварыг ашиглана уу)
  • Ажлын тодорхойлолт
  • Ка Фоскари их сургуульд солилцоогоор ажиллах тэнхмийн эрхлэгчийн зөвшөөрсөн захидал (Үүнийг авахдаа international.cooperation@unive.it  хаягаар холбогдож CV болон ажлын төлөвлөгөө илгээнэ үү)
  • Хүчинтэй паспортын хуулбар
  • Цээж зураг

Хүсэлт хүлээн авах хугацаа:  2021 оны 3 дугаар сарын 29 хүртэл

Товлогдсон хугацаанд багтаан холбогдох материалын хуулбарыг PDF нэг файл болгон  Хамтын ажиллагааны хэлтсийн int_rel@num.edu.mn цахим хаягаар явуулна. Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор нэвтэрч үзнэ үү: https://www.unive.it/pag/12522/

Венецийн Ка Фоскари их сургуулийн мэдээлэлтэй https://www.unive.it/pag/13526   холбоосоор нэвтэрч танилцана уу.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X