Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Бүгд Найрамдах Чех Улсад Слав судлалын зуны сургуульд урьж байна

Огноо: 2021-02-26

Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, Залуучууд, Биеийн тамирын яамнаас чех хэл соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтан нарыг дэмжих зорилгоор БНЧУ-д зохион байгуулагдах Слав судлалын Зуны сургуулийн хөтөлбөрийг зарлаж байна.

Тэтгэлгийн зорилго: Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу нийт 3 хүнийг уг зуны сургуульд тэтгэлгээр хамруулах бөгөөд өгөгдсөн орон тооноос гадна хувиараа төлбөрөө төлөх боломж мөн нээлттэй байна. Тэтгэлэг дараах гурван их сургуульд зарлагдсан байна:

  1. Карлын Их сургуулийн харьяа Подебради хот дахь Хэл, бэлтгэл сургалтын институт (2021 оны 7 сарын 5-наас 7-р сарын 30-ны хооронд)
  2. Плзень хотын Баруун Бохемийн их сургуулийн Хэрэглээний хэл шинжлэлийн институт (2021 оны 7 сарын 10-наас 7-р сарын 30-ны хооронд)
  3. Чэскээ Будеёвицэ хотын Өмнөд Бохемийн Их Сургуулийн Урлагийн Факультет (2021 оны 8 сарын 15-наас 9 сарын 6-ны хооронд)

Тэтгэлэгт тавигдах шаардлага:

  1. МУИС-ийн идэвхитэй төлөвийн бакалаврын түвшний оюутан, магистрант докторант, багш, ажилтан /төгсөгч байж болно/
  2. Европын стандартын чех хэлний А1-А2 түвшний мэдлэгтэй /ерөнхий суурь хөтөлбөрөөр чех хэлийг судалсан байх, эсвэл чех хэлний тодорхой мэдлэгтэй, чех хэлний мэдлэгээ гэрчлэх бичиг баримттай байх ёстой./
  3. Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй байх

Бүрдүүлэх материал:

  1. Сургуулийн тодорхойлолт англи хэл дээр
  2. Албан ёсны дүнгийн хуулбар
  3. Суралцагчийн талаархи мэдээллийг агуулсан тэтгэлгийн анкет (https://www.mzv.cz/ulaanbaatar/mn/x2010_11_18/x2010_11_18_1/x2021/letni_skola_slovanskych_studii_2021.html хаягаар орж татаж авна.)
  4. Сургалтын зорилго бичгээр өгөх
  5. Гадаад пасспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна/
  6. 6 сараас хэтрээгүй цээж зураг 2 % (4,5 cm × 3,5 cm)

Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:

  • Хоол хүнс ба байрлах газар (өглөөний, өдрийн, оройн хоол багтана.
  • Сургалтын төлбөр
  • Зуны сургуулийн курсын хүрээнд зохион байгуулагдсан соёлын арга хэмжээ ба аялалд үнэгүй хамрагдах эрх

Тэтгэлэгт дараах зүйлс хамрагдахгүй.Үүнд:

  • Олон улсын тээврийн зардал
  • Виз олголттой холбоотой зардлууд
  • Даатгалын зардал

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр

Хүсэлт гаргагч нь бүрдүүлсэн материалаа МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхимийн дэд профессор, д-р, Д. Энхжаргалтай enjee2011@num.edu.mn хаягаар харилцаж өгнө үү. Тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудаснаас үзэж болно.

https://www.mzv.cz/ulaanbaatar/mn/x2010_11_18/x2010_11_18_1/x2021/letni_skola_slovanskych_studii_2021.html

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X