Skip to content

Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
    • Оюутны байгууллага
    • Клуб
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

Австрийн Ernst Mach Grant-Eurasia-Pacific Uninet судалгааны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Огноо: 2021-02-26

Австрийн Боловсрол, Шинжлэх ухааны яамны санхүүжилттэй Ernst Mach Grant -Eurasia-Pacific Uninet-ийн (хуучнаар Юнинетийн тэтгэлэг) докторын болон докторын дараах судалгааны судалгааны тэтгэлэг зарлагдлаа. МУИС болон Австрийн Юнинетийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд тус тэтгэлэгт МУИС-ийн 35 хүртэлх насны залуу судлаачид болон докторын оюутнууд материалаа илгээх боломжтой юм.

Тэтгэлэг олгох судалгааны чиглэлүүд:

  • Байгалийн ухаан
  • Техник, технологи
  • Анагаах ухаан
  • Хөдөө аж ахуй
  • Нийгмийн ухаан
  • Хүмүүнлэгийн ухаан
  • Урлаг судлал

Тэтгэлгийн хугацаа:

  • Докторант: 1-9 сар
  • Докторын дараах судалгаа: 1-6 сар

Тэтгэлгийн хэмжээ: /Сар бүр олгох тэтгэлэг/

  • Докторант: 1,050 евро
  • Докторын дараах судалгаа: 1,150 евро

Байр, эрүүл мэндийн даатгал

  • Байрны төлбөр сар бүр 250-600 евро
  • Эрүүл мэндийн даатгалд сар бүр 55-200 евро
  • Замын зардал

/Тэтгэлэг хүсэгч нь Европын холбооны гишүүн бус, хөгжиж буй улсын иргэн бол онгоцны зардалд 1000 хүртэлх евро олгоно./

Өргөдөл гаргагчид тавигдах шаардлага:

  • МУИС-ийн докторын түвшний суралцагч байх эсвэл МУИС-д докторын дараах судалгаа хийж буй судлаач байх
  • 35 хүртэлх настай байх (1985-10-01-ээс хойш төрсөн)
  • Англи хэлний B2 эсвэл Герман хэлний C1 түвшний мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материал:

  • Суралцаж буй сургуулийн профессор багшийн 2 тодорхойлох захидал (тус сургууль нь Eurasia-Pacific Uninet хөтөлбөрийн түнш байх ёстой бөгөөд Монголд байх 8 түнш байгууллагын нэг нь МУИС юм. https://typo3.oead.at/fileadmin/Dokumente/oead.at/ICM/EPU/2018_New_Update-Members_China_and_Mongolia.pdf холбоосоор нэвтэрч өөрийн байгууллагаа шалгана уу)
  • Австрид хүлээн авах байгууллага дах зөвлөхийн зөвшөөрсөн маягт
  • Хүчинтэй паспортны хуулбар
  • Дипломын хуулбар (магистр эсвэл докторын диплом, Англи эсвэл герман хэлээр орчуулсан байх)
  • Ажиллаж эсвэл суралцаж буй сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан нэгжийн албан ёсны тодорхойлох захидал
  • Судалгааны төслийн санал (2-4 нүүр)

Материал хүлээн авах хугацаа: 2021 оны 3 дугаар сарын 15 хүртэл

Өргөдөл гаргах хаяг: https://www.scholarships.at/default.aspx холбоосоор нэвтэрч цахим өргөдөл гаргана.

Тэтгэлгийн бүрдүүлэх материалын сургуулийн албан ёсны тодорхойлолтыг Хамтын ажиллагааны хэлтсээс авна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор нэвтэрч https://grants.at/en/ үзнэ үү.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • Польшийн Шинжлэх ухааны академийн пост-докторын судалгааны тэтгэлэгт (PASIFIC) хөтөлбөрт урьж байна 2021-04-12
  • БНСУ-ын иргэн Кан СонВөний нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа 2021-04-12
  • “Өглөөний марафон” challenge 2021-04-12
  • Дотуур байранд амьдарч байсан оюутнуудын анхааралд 2021-04-09
  • “Түншлэлийн ач холбогдол миний нүдээр” сэдэвт оюутнуудын видео илтгэлийн уралдаанд урьж байна 2021-04-09

Их уншсан

  • Австри Улсын Венийн их сургуулийн (University of Vienna, Austria) багш... posted on 2021-03-29
  • “Түншлэлийн ач холбогдол миний нүдээр” сэдэвт оюутнуудын видео илтгэли... posted on 2021-04-09
  • ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ, САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ... posted on 2021-03-31
  • “Өглөөний марафон” challenge posted on 2021-04-12
  • МУИС-ийн “Шилдэг оюуны өмч бүтээгч” шалгаруулалтад урьж байна... posted on 2021-04-06

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740