Skip to content

Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
    • Оюутны байгууллага
    • Клуб
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

Дэлхийн шилдэг Хонг Конгийн их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Огноо: 2021-02-26

МУИС-ийг 2024 он хүртэл хөгжүүлэх стратегийн зорилтуудын хүрээнд дэлхийн болон Азийн тэргүүлэх их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр МУИС болон Хонг Конгийн их сургууль хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.

Санамж бичгийн хүрээнд 2021 оны намрын улиралын тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа.

Шаардлага:

  1. МУИС-д 2-оос дээш улирал идэвхтэй суралцаж байгаа бакалавр, магистр, докторын оюутан байх
  2. Сурлагын дүн В буюу голч дүн 3.0 түүнээс дээш байх
  3. Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй буюу багадаа IELTS 6.5, TOEFL 93 оноотой байх /хүчинтэй батламж хавсаргах/

Бүрдүүлэх бичиг баримт (бүх материал англи хэл дээр байна):

  1. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр)
  2. Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр)
  3. Англи хэлний онооны батламж: IELTS 6.5, TOEFL 93
  4. 3*4 хэмжээтэй цээж зураг файлаар (JPG, PNG)
  5. Паспортын хуулбар

Хамрагдах оюутны тоо: 2 оюутан

Хөтөлбөр: Судлах боломжтой хөтөлбөрийн жагсаалтыг https://aal.hku.hk/studyabroad/avail_program.php?id=26&type=incoming холбоосоор нэвтэрч үзнэ үү.

Тэтгэлэг: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Байр болон холбогдох бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

Хүсэлт хүлээн авах хугацаа: 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл. Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл болгон int_rel@num.edu.mn хаягаар илгээнэ үү.

Нэмэлт мэдээллийг https://aal.hku.hk/studyabroad/avail_program.php?pid=5&type=incoming холбоосор нэвтэрч үзнэ үү.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • Польшийн Шинжлэх ухааны академийн пост-докторын судалгааны тэтгэлэгт (PASIFIC) хөтөлбөрт урьж байна 2021-04-12
  • БНСУ-ын иргэн Кан СонВөний нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа 2021-04-12
  • “Өглөөний марафон” challenge 2021-04-12
  • Дотуур байранд амьдарч байсан оюутнуудын анхааралд 2021-04-09
  • “Түншлэлийн ач холбогдол миний нүдээр” сэдэвт оюутнуудын видео илтгэлийн уралдаанд урьж байна 2021-04-09

Их уншсан

  • Австри Улсын Венийн их сургуулийн (University of Vienna, Austria) багш... posted on 2021-03-29
  • “Түншлэлийн ач холбогдол миний нүдээр” сэдэвт оюутнуудын видео илтгэли... posted on 2021-04-09
  • ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ, САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ... posted on 2021-03-31
  • “Өглөөний марафон” challenge posted on 2021-04-12
  • МУИС-ийн “Шилдэг оюуны өмч бүтээгч” шалгаруулалтад урьж байна... posted on 2021-04-06

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740