Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

МОНГОЛ ДАХЬ АВСТРАЛИЙН 2022 ОНЫ ТАНХИМЫН БОЛОН СУДАЛГААНЫ МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА.

Огноо: 2021-02-16

Суралцах түвшин: Австралийн их сургуулиудад бакалаврын дараах түвшний боловсрол эзэмших

Тэтгэлгийн ангилал:

Ангилал 1: Нийт тэтгэлгийн 50 хувийг төрийн албан хаагчдад олгоно

Ангилал 2: Нийт тэтгэлгийн 50 хувийг хувийн хэвшлийн албан хаагчдад олгоно

Тэтгэлгийн хэмжээ:

  • Австралид ирж, буцах нисэх онгоцны зардал
  • Австралид суурьших нэг удаагийн тэтгэмж
  • Сургалтын бүрэн төлбөр
  • Амьжиргааны зардал
  • Академик сургалтын удиртгал хөтөлбөр
  • Оюутан байх хугацааны эрүүл мэндийн даатгал
  • Академик сургалтад олгох нэмэлт дэмжлэг
  • Судалгааны ажлын зардал

 

Сургалтын тэргүүлэх салбарууд, хөтөлбөрийн жагсаалтыг дараах линкээр авна уу: https://www.australiaawardsmongolia.org/wp-content/uploads/2020/12/Country-Profile-study-commencing-in-2022-MGL.pdf 

 

Үндсэн шалгуур: Австралийн тэтгэлгийн бодлогын гарын авлагад дурдсан бүх ерөнхий шалгуурыг хангасан байна. https://www.dfat.gov.au/sites/default/files/aus-awards-scholarships-policy-handbook.pdf

Монгол улсад олгох тэтгэлэгт тавигддаг тусгай тусгай шалгуурууд:

  1. Монгол улсад оршин суугаа 18-аас дээш настай Монгол Улсын иргэн байх
  2. Өргөдөл гаргагчид 3.0 болон түүнээс дээш голч оноотой, бүтэн цагаар суралцсан бакалаврын дипломтой байна. Хэрэв тухайн бакалаврын дипломд дүнгийн голч оноог тодорхой заагаагүй бол өргөдөл гаргагч нь төгссөн их, дээд сургуулиасаа дүнгийн голч онооны тодорхойлолт авах ёстой
  3. Өргөдөл гаргагчид 2022 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар хүчинтэй Academic IELTS-ийн голч оноо 6.0 (нэгж оноо 5.5-аас доошгүй) эсвэл iBT-TOEFL, PTE-ийн дүйцэх оноотой байна
  4. Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчдаас бусад бүх өргөдөл гаргагч 2021 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар хоёр болон түүнээс дээш жил тасралтгүй хөдөлмөр эрхэлсэн гэдгээ нотлоно (хүүхэд асрах чөлөөний хугацааг оруулж тооцно).

Санамж:

  • Зөвхөн Academic IELTS, iBT-TOEFL, PTE-ийн оноог хүлээн зөвшөөрнө
  • Өмнө нь гадаадад магистрын түвшний боловсрол эзэмшсэн өргөдөл гаргагчид Австралийн тэтгэлэгт ижил чиглэлээр өргөдөл гаргахыг зөвшөөрөхгүй
  • Тасралтгүй ажилласан жилийг зөвхөн бакалаврын болон магистрын зэргээ хамгаалсан өдрөөс хойш тооцож, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр баталгаажуулна. Сайн дурын НД-ийн бичилтээр хөдөлмөр эрхлэлтийг баталгаажуулахгүй.

Бүрдүүлэх бичиг, баримтууд

Өргөдөл гаргагчид “Австралийн тэтгэлгийн бодлогын гарын авлага”-д заасан бичиг, баримтыг бүрдүүлж, өргөдөлд хавсаргана.

Өргөдөл гаргагчид Монгол Улсад зориулсан шалгуурын дагуу дараах бичиг баримтыг бүрдүүлэн, цахим өргөдөлд хавсаргана. Үүнд:

Бичиг баримт OASIS ангилал Нотариатаар баталгаажуулах эсэх
Төрсний гэрчилгээ (эх материалын хуулбар ба англи орчуулга) Иргэншил батлах Тийм
Монгол Улсын иргэний үнэмлэх Иргэншил батлах Тийм
Дээд боловсролын гэрчилгээ (бакалавр, магистрын түвшин; эх материалын хуулбар баангли орчуулга) Боловсролын гэрчилгээ Тийм
Дипломын хавсралт (эх материалын хуулбар ба англи орчуулга. Хэрэв бакалаврын дипломд дүнгийн голч оноог тодорхой заагаагүй бол өргөдөл гаргагч нь их, дээд сургуулиас дүнгийн голч онооны тодорхойлолт авна уу) Дүнгийн хавсралт Тийм
Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (2019 оны 2-р сарын 1-ээс 2021 оны 2-р сарын 1-ний хооронд шимтгэл төлж, баталгаажуулсан байна) Жич: Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчид үл хамаарна. Жич: Албан журмын нийгмийн даатгалаас чөлөөлөгдсөн өргөдөл гаргагчид Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газартай холбогдож зөвлөмж авна уу. Бусад бичиг баримт Тийм
Academic IELTS, iBT-TOEFL эсвэл PTE-ийн гэрчилгээний хуулбар Англи хэлний түвшинг батлах Үгүй
Одоо хөдөлмөр эрхэлж буйг тодорхойлсон ажил олгогчийн албан захидал (байгууллагын тамгатай монгол эх хувь баангли орчуулга) Жич: Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчдад үл хамаарна. Ажил олгогчийн албан бичиг Үгүй
Академик тодорхойлолт(тамгатай) Судалгааны магистрын өргөдөл гаргагчид академик байгууллага, эрдэмтний хоёр тодорхойлолт хавсаргана. Хэрэв тодорхойлолтууд монгол хэл дээр бол англи орчуулга хэрэгтэй. Маягтын загварыг дээрх холбоосоос татаж авна уу) Тодорхойлолт Үгүй
Ажил байдлын тодорхойлолт(тамгатай). Тодорхойлолтыг дээр дурдсан загварын дагуу бичнэ. Монгол хэл дээр бол англи орчуулгыг хавсаргана. Жич: Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчид үл хамаарна. Тодорхойлолт Үгүй
Товч намтар  (Англи хэл дээр. Маягтын загварыг дээрх холбоосоос татаж авна уу) Товч намтар Үгүй
Буцаан байршуулах төлөвлөгөө (Маягтын загварыг дээрх холбоосоос татаж авна уу) Бусад бичиг баримт Үгүй

Өргөдөл хүлээн авах хугацаа

  • Эхлэх өдөр:  2021 оны 2 дугаар сарын 1
  • Дуусах өдөр:  2021 оны 4 дүгээр сарын 30

Цахим өргөдөл

Хүсэлт гаргагчид дараах цахим хуудсаар орж өргөдөл гаргана уу: https://oasis.dfat.gov.au/. Хугацаа хоцорсон өргөдөл болон дагалдах бичиг баримтыг хүлээн авахгүй бөгөөд хүчингүйд тооцно.

Өргөдлийн хэвлэмэл хувь: Интернэт ашиглах боломжгүй аймаг, алслагдсан нутгаас өргөдөл гаргагчид Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөртэй нэн даруй холбогдож, өргөдөл гаргах хувилбаруудын талаар ярилцана уу.

Хэрхэн өргөдөл гаргах вэ? Өргөдөл гаргагчид дээр дурдсан хугацаанд багтаж цахим хэлбэрээр өргөдөл гаргана. Өргөдөл хаах хугацаа ойртох тусам Цахим өргөдлийн системийн (OASIS) ачаалал эрс нэмэгдэж, саатал учирч болзошгүйг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл:

  1. Монгол дахь Австралийн тэтгэлгийн талаарх мэдээллийг доорх холбоосоор орж үзнэ үү: https://www.australiaawardsmongolia.org
  2. Австралийн тэтгэлгийн үр шим, болзол шалгуур, визний талаар мэдээллийг доорх холбоосоор орж үзнэ үү: https://www.dfat.gov.au/sites/default/files/aus-awards-scholarships-policy-handbook.pdf

Холбоо барих хаяг:

Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай-2

Сэнтрал Тауэр, 512B тоот

Утас: 11-318852 , 11-322284

Цахим шуудан: info@australiaawardsmongoliaa.org

     

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана. 2025-05-20
  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X