Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

ЯПОН УЛСЫН АКИТА ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН 2021 ОНЫ НАМРЫН УЛИРЛЫН ОЮУТАН СОЛИЛЦОО ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА .

Огноо: 2021-02-10

МУИС болон Япон улсын Акита Олон Улсын Их Сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2021 оны хичээлийн жилийн намрын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт 2-оос дээш улирал идэвхтэй суралцаж байгаа 2-4 түвшний суралцагч
  2. Голч оноо 2,5 буюу түүнээс дээш
  3. Англи, хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх /батламж хавсаргах/

Бүрдүүлэх бичиг баримт (бүх материал англи хэл дээр байна):

  1. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, тамгатай байх)
  2.  Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр, тамгатай байх)
  3. Удирдагч багшийн тодорхойлох захиа татах (загварын дагуу бөглөсөн байх)
  4. Англи хэлний онооны батламж: TOEFL iBT -71; TOEFL PBT/ITP-530; IELTS-6.0; TOEIC-785;
  5. 3*4 хэмжээтэй цээж зураг файлаар (JPG, PNG)
  6. Паспортын хуулбар
  7. Санхүүгийн баталгаа. Банкны албан ёсны англи хэл дээрх дансны тодорхойлолт
    • 1 улирал суралцах бол 600,000 йен
    • 2 улирал суралцах бол 1,000,000 йен баталгаа гаргана

Тэтгэлэг: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа:  2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 15:00 цаг. Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ. Бичиг баримтын эх хувийг цаг тохирон авна.

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан бичиг баримтыг Акита их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Хүсэлт гаргагч Акита их сургуулийн онлайн өргөдөл, бусад нэмэлт бичиг баримтыг Акита их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос үзнэ үү:

  • https://web.aiu.ac.jp/en/short-term/semester-year-programs/
  • https://web.aiu.ac.jp/en/short-term/semester-year-programs/cost-of-living/

ОЮУТАН ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X