Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

ЯПОН УЛСЫН НАГОЯ ИХ СУРГУУЛИЙН 2021 ОНЫ НАМРЫН УЛИРЛЫН ОЮУТАН СОЛИЛЦОО ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Огноо: 2021-02-052021-02-05

ЯПОН УЛСЫН НАГОЯА ИХ СУРГУУЛЬ 2021 ОНЫ НАМРЫН УЛИРЛЫН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРӨӨ (NUPACE) ЗАРЛАЖ БАЙНА.

МУИС болон Япон Улсын Нагояа Их Сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2021 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалавр, магистрын хөтөлбөрийн идэвхтэй суралцаж буй оюутан байх /хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан байх/
  2. Голч оноо 3.0 буюу түүнээс дээш
  3. Англи, Япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх.
  • Англи хэл дээр суралцах бол TOEFL iBT 79, IELTS 6.0, TOEIC 780, CEFR B2, CET-6 485 оноотой байх.
  • Япон хэл дээр суралцах бол JLPT N2, N1 түвшинтэй байх.

Бүрдүүлэх материал:

  1. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, тамгатай байх)
  2. Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр, тамгатай байх)
  3. Тодорхойлох захиа -1ш (багшийн тодорхойлолт, гарын үсэгтэй байх)
  4. Суралцах төлөвлөгөө
    • Англи хэл дээр 400 үг
    • Япон хэл дээр 800 тэмдэгт
    • Судлаач оюутан 800-1600 үг
    • Агуулга: өөрийн сургалтын төлөвлөгөө, зорилт, Нагоя их сургуульд судлах хүсэлтэй хичээлийн жагсаатыг багтаасан байна.
    • Сургуулийн нэр, хөтөлбөр, овог нэрийг хуудасны дээд талд бичиж хамгийн сүүлд өөрийн гарын үсэг /оюог нэр/ он сар тавьсан байна.
    • Шивсэн байна
  5. Хэлний мэдлэгийг харуулсан сертификатыг эх хувиар хавсаргах TOEFL iBT 79, IELTS 0, TOEIC 780, CEFR B2, CET-6 450 эсвэл Япон хэлний Japanese Language Proficiency Test (JLPT) N2-N1 онооны батламжын хуулбар/
  6. Health certificate эмчийн тамгатай байх /татах 1/
  7. Гадаад пасспортын хуулбар
  8. Цээж зураг
  9. Санхүүгийн/банкны баталгаа. 1 семестр суралцах бол - 500,000 йен, 2 семестр суралцах бол – 1,000,000 йены баталгаа гаргана. (Банкны англи хэл дээрх албан тодорхойлолт байна)

Судлах боломжтой хөтөлбөрийн жагсаалт, хичээлийн календарчилсан төлөвлөгөө, оюутан солилцооны хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг татаж авна уу.

Тэтгэлэг:  Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

Хамрагдах оюутны тоо:  2

Хүсэлт гаргах сүүлийн хугацаа: 2021 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 15.00 цаг (хугацааг сунгахгүй тул тодруулах асуулт байвал хүсэлт гаргах сүүлийн хугацаанаас өмнө холбоно уу. studentaffairs@num.edu.mn)

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан бичиг баримтын Нагояа Их Сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Сонгон шалгаруулалтыг Нагоя их сургууль хийж, хариуг гаргана. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг Нагояа их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.

Бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ. Бичиг баримтын эх хувийг цаг тохирон авна.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X