Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

“Цахим сургалтын журам, түүний хүрээнд цахим хичээлийн видео агуулга бэлтгэх зөвлөмж” вебинар болно

Огноо: 2021-01-29

МУИС-ийн Стратегийн төлөвлөгөөний “Технологийн дэвшилд суурилсан сургалтын шинэ аргыг хэрэглэх, боловсролын онлайн болон нээлттэй эхүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтад ашиглах” зорилтын хүрээнд багш нарыг сургалтын хөтөлбөрт тусгагдсан хичээлийг цахим болгон бэлтгэх, зохион байгуулах үйл ажиллагааг зохицуулах үүднээс 2020 оны 4 дүгээр сарын 20-ны А/89 тоот Захирлын тушаалаар “МУИС-ийн цахим хичээлийн журам“-ыг батлан мөрдөхөөр болсон.

Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтсээс авсан санал асуулгаар 111 багш Цахим сургалтын журмын дагуу бүрэн хэмжээний цахим хичээл бичүүлэх санал ирүүлсэн.

Уг санал гаргасан багш нарт зориулсан журмын танилцуулга болон цахим хичээл бичүүлж эхлэхэд ямар бэлтгэл шаардлагатай талаарх вебинарыг МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс зохион байгуулах гэж байна.

Вебинар нь 2021 оны 1 дүгээр сарын 29 -ний Баасан гарагт 12:00 цагаас Microsoft Teams платформ дээр зохион байгуулагдах тул сонирхсон багш нар өргөнөөр оролцоно уу. 

Вебинарын тойм: 

Нэр 

Харьяалагдах нэгж 

Агуулга 

С. Отгонцэцэг 

БХЦСТ-ийн эрхлэгч 

Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн цахим сургалттай холбоотой хийж байгаа үйл ажиллагаа 

Н. Пүрэвцогт 

ХЧБХ-ийн дарга 

“Цахим сургалтын түр журам” танилцуулга 

М. Хатанзоригт 

БХЦСТ-ийн мэргэжилтэн 

Цахим хичээлийн видео агуулга бэлтгэх тухай 

Хэзээ: 2021 оны 1 дүгээр сарын 29-ны Баасан гараг, 12:00 цаг

Хаана: Microsoft Teams ашиглан цахимаар  

Вебинарт сонирхсон бүх багш орох боломжтой ба хамрагдах багш нар ЭНД дарж МУИС-ийн цахим хаягаар (@num.edu.mn) Teams дээрх багт орно уу. 

Вебинарт оролцох санамж: Teams програм дээрх багт ороод багш нар өөрсдөө meeting үүсгэлгүй, вебинарын зохион байгуулагчийн үүсгэх meeting-д Join хийж оролцох ёстойг анхаарна уу!  

 

БАГШИЙН ХӨГЖИЛ, ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ 

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X