Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Токиогийн гадаад хэлний их сургууль 2021 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа.

Огноо: 2021-01-272021-01-27

МУИС болон Япон Улсын Токиогийн гадаад хэлний их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2021 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.

Шаардлага:

  • МУИС-ийн бакалавр болон магистрын идэвхтэй суралцаж буй оюутан байх
  • Япон эсвэл англи хэлний дунд ба дундаас дээш түвшний мэдлэгтэй байх. Үүнд: TOEFL IBT 71, IELTS 6.0, JLPT – N1-N2
  • Голч оноо 3,0 ба түүнээс дээш

Бүрдүүлэх материал:

  • Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр/
  • Дүнгийн тодорхойлолт /англи хэл дээр/
  • Суралцах төлөвлөгөө татах
  • Certificate of health татах
  • Certificate of eligibility татах
  • JASSO тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнууд өөрийн зорилгыг тодорхойлсон эсээ 200 үгтэй /Токиогийн гадаад хэлний ИС JASSO сангийн тэтгэлэгт нэр дэвшүүлнэ/ татах
  • Пасспортын хуулбар
  • Санхүүгийн баталгаа. 1 семестр суралцах бол – 500,000 йен, 2 семестр суралцах – 900,000-1,000,000 йены баталгаа гаргана
  • 3*4 хэмжээтэй 3 хувь цээж зураг эх хувиар, 3*4 хэмжээтэй 1 хувь цээж зураг file-аар JPG өргөтгөлтэй

Суралцах хугацаа:1-2 семестр /өөрийн хүсэлтээр/

Оюутны тоо: 4

Төлбөр: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Дотуур байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

Тэтгэлэг: JASSO сангийн тэтгэлэгт хамрагдах боломжтой /шалгарсан тохиолдолд/ http://www.tufs.ac.jp/english/intlaffairs/exchange_in/program/scholarship.html

Дотуур байрны төлбөр: сарын 60000-70000 йен

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15:00 цаг хүртэл. Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар ирүүлнэ. Цахимаар илгээсний дараа Оюутан, төгсөгчийн хэлтсээс холбогдон бичиг баримтын эх хувийг өгөх хуваарийг тохирно.

Токиогийн гадаад хэлний их сургуулийн англи болон япон хэл дээрх хичээлийн хөтөлбөрийн жагсаалттай доорх линкээр холбогдон танилцана уу. Судлах боломжтой хичээлүүд таны сургалтын төлөвлөгөө, суралцаж буй хөтөлбөртэй уялдаж байгааг харгалзан үзэхийг зөвлөж байна.

  • http://www.tufs.ac.jp/admission/international_applicant/program01.html
  • http://www.tufs.ac.jp/english/admission/non-degree/exchange/overview.html

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан оюутны бичиг баримтыг Токиогийн гадаад хэлний их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Токиогийн гадаад хэлний сургууль сонгон шалгаруулалтыг хийн элсэлтийн хариуг мэдэгдэнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж авна уу:

  • http://www.tufs.ac.jp/english/abouttufs/pr/social_media/
  • http://www.tufs.ac.jp/english/admission/non-degree/exchange/
  • http://www.tufs.ac.jp/english/student/dorm/housing.html

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X