Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Манай эрдэмтдийн хамтарсан судалгаа дэлхийд үнэлэгдэн хэрэгжиж эхэллээ

Огноо: 2021-01-262021-01-26

Монгол, Японы эрдэмтэд бэлчээрийн нөхөн сэргээлтийн технологийг боловсруулах зорилготой хамтран ажиллаж байна. Манай эрдэмтдийн боловсруулсан “Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах нь” төсөл олон улсын нэр хүндтэй тэтгэлэгт тэнцэж эрдэмтдийн хамтарсан баг Японы тэргүүлэх эрдэмтэдтэй хамтран ажиллаж эхлээд байна.

    

Япон Улсын Шинжлэх ухаан, технологийн агентлагаас хэрэгжүүлдэг САТРЕПС (SATREPS, Science and Technology Research Partnership for Sustainaible Development) хөтөлбөрт 2019 онд Биологийн нөөц чиглэлд 42 төсөл өрсөлдсөнөөс 3 төсөл шалгарсны нэг нь болсон юм. Төслийг МУИС-ийн профессор Ж.Батхүү удирдаж байгаа бөгөөд төслийн багт ХААИС, Мал эмнэлгийн хүрээлэн, Эко системийн судалгааны төв, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн малын тэжээлийн шингэцийн лаборторийн тэргүүлэх эрдэмтэд, Япон улсын талаас Токиогийн их сургууль, Киотогийн их сургууль, Тохокүгийн анагаах ухаан, эм зүйн их сургуулийн тэргүүлэх эрдэмтэд мөн тус улсын Хөдөө аж ахуй, хүнсний үндэсний хүрээлэн, зарим компани, аж ахуйн нэгж хамтран ажиллаж байна.

“Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах нь” сэдэвт төслөөр эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, өсөлт хөгжилт нь хурдан, малын эрүүл мэндэд ашиг тустай бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг тандан судлах замаар бэлчээрийн нөхөн сэргээлтийн технологийг боловсруулж, ХАА-н салбар, малын эмнэлгийн практикт нэвтрүүлэх юм.

Сүүлийн 20-иод жилийн хийсэн судалгаа, тандалтаар энэ хэмжээний бэлчээрийн газар байгалийнхаа жамаар сэргэх боломжгүй болсон учраас дээрх төслийн үр дүнд ач холбогдол өгч байгаа юм. Төсөл таван жилийн турш хэрэгжих бөгөөд жилдээ ойролцоогоор 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжинэ.

Энэхүү төсөл нь Засгийн газраас дэвшүүлж буй эрдэмтэн судлаачид, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын хамтарсан судалгааг хөгжүүлэх, тэдний хамтран ажиллах соёлыг төлөвшүүлж, хүний нөөцийг зөв бодлого, үр дүнд суурилсан өрсөлдөөнт санхүүжилтын тогтолцоог шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын салбарт бий болгох бодлого, зорилтыг хангахад түлхэц өгөхүйц жишиг болж байгаагаараа онцлог юм.

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X