Skip to content

2021-03-03

Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Арга хэмжээ
  • Оюутны байгууллага
  • Хөдөлмөр эрхлэлт
  • Төгсөгч
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

ЭРДМИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

Огноо: 2021-01-192021-01-19

Эрхэм хүндэт төгсөгчид өө

МУИС-ийн 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улиралд төгсөж байгаа нийт төгсөгчдөдөө “Эрдмийн баяр”-ын халуун мэндчилгээг МУИС-ийн эрдмийн хамт олны өмнөөс дэвшүүлье.

МУИС-ийн “Эрдмийн баяр” нь Монгол Улсын хөгжлийг түүчээлэх шилдэг залуусаа эх орноо хөгжүүлж, тив дэлхийд өөрийн болон төрөлх их сургуулийнхаа нэрээ цуурайтуулах цаг нь болсон хэмээн ажил, амьдралын аянд нь арвин ерөөлөөр үдэн мордуулж буй бахархлын баяр билээ.

2020-2021 оны хичээлийн жилийн намрын улиралд МУИС-ийг бакалаврын түвшний 599, ахисан түвшний 186, нийт 785 суралцагч сургалтын хөтөлбөрийн шаардлагыг бүрэн биелүүлж, бакалавр, магистр, докторын зэрэг амжилттай хүртэж байна. Мөн гадаад орны 13 суралцагч төгсжээ. Бакалаврын төгсөгчдийн дундаж оноо 81.3, амжилт 94.2 хувь, ахисан түвшний магистр, докторын төгсөгчдийн дундаж оноо 88.9, амжилт 93.9 хувьтай төгсөж байна.

Монгол Улсын Засгийн газар дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас сүүлийн нэг жилийн хугацаанд бүх шатны боловсролын байгууллагын танхимын сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж, танхимын болон цахим хэлбэр хосолсон байдлаар хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгууллаа. Бодит нөхцөл байдлыг ухамсарлан хичээлдээ шамдаж, бие даан суралцах чадварыг тодорхой хэмжээнд эзэмшин, амжилттай суралцсан суралцагсад, төгсөгчид та бүхэндээ талархал илэрхийлье.

Өнгөрсөн хугацаанд та бүхний олж авсан мэдлэг нь ирээдүйд хийж бүтээх сайн сайхан бүтээн байгуулалтын эхлэл суурь бөгөөд эрдэм шинжилгээ, инновацийн бүтээлүүд нь төрөлх сургуулийг тань дэлхийн түвшний шилдэг сургуулийн тоонд оруулах томоохон үзүүлэлт болдог гэдгийг онцлон тэмдэглэж хэлмээр байна.

Өнөөдөр ХХI зууны хөгжлийн хурдын их ачааллыг даах чадвартай, дэлхийн аль ч улс орон, бүс нутагт хөрвөж ажиллах боломжтой, насан туршдаа байнгын суралцагч мэргэжилтэн шаардлагатай цаг үе юм. Энэхүү эрин үеийн уриа дуудлагыг МУИС ойрын ба хэтийн төлөвлөгөөндөө байнга тусгаж ажиллаж байгаа бөгөөд цаашид ч тусгасаар байх болно.

“МУИС-ийн оюутан Монголын ирээдүй” хэмээх уриа үгийг үүрд санаж аливаа үйл хэрэгт Манлайлагч, Урьтач, Инноватор, Судлаач байж эх орныхоо хөгжил цэцэглэлтийг цогцлооход биечлэн оролцоорой.

МУИС-ийн зүгээс Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн зөвлөмжийг чандлан баримталж төгсөлтийн баярыг зохион байгуулахгүйгээр төгсөгч та бүхэнд диплом, энгэрийн тэмдгийг баталгаат шуудангаар хүргүүлж буйг ойлгон хүлээн авна гэдэгт эргэлзэхгүй байна.

МУИС-аас Та бүхэнд хүргэж буй захиа даалгаврыг чандлан биелүүлж төрөлх сургуулиараа бахархах, үндэсний тэргүүлэх их сургууль МУИС-ийнхаа нэр хүндийг улам өндөрт өргөж явахыг хүсэн ерөөж, ажлын амжилт, амьдралын сайн сайхныг хүсэн ерөөе!

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН

ЗАХИРЛЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ДОКТОР

МУИС-ийн захирал Б.Очирхуягийн гарын үсэг

Б.ОЧИРХУЯГ

Татах [144.50 KB]

Шинэ мэдээ

  • МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Гадаад хэлний хөтөлбөрийн магистрант, докторантуудын эрдэм шинжилгээний хуралд урьж байна 2021-03-03
  • Венецийн Ка Фоскари их сургуульд (Ca’ Foscari University of Venice) багш болон докторын Erasmus+ солилцооны бүрэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг урьж байна 2021-03-03
  • ШӨХТГ болон МУИС хамтран шийдвэрлэх нийгэмд тулгамдаж буй 76 асуудлыг тодорхойлсон баримт бичгийг хүлээлцлээ 2021-03-02
  • Япон Улсын иргэн IKEDA SOGO-ийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа. 2021-03-01
  • Бүгд Найрамдах Чех Улсад Слав судлалын зуны сургуульд урьж байна 2021-02-26

Их уншсан

  • Оюутны хөгжлийн зээлд хамрагдах хүсэлт гаргасан суралцагчдын анхааралд... posted on 2021-02-22
  • ЯПОН УЛСЫН НАГОЯ ИХ СУРГУУЛИЙН 2021 ОНЫ НАМРЫН УЛИРЛЫН ОЮУТАН СОЛИЛЦОО... posted on 2021-02-05
  • Япон Улсын иргэн IKEDA SOGO-ийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа... posted on 2021-03-01
  • Торгоны замын их сургуулиудын сүлжээ байгууллагаас зарласан эссэ бичлэ... posted on 2021-02-05
  • Дэлхийн шилдэг Хонг Конгийн их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр з... posted on 2021-02-26

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740