Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

КОРОНАВИРУС (COVID-19) ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН СЭТГЭЛ ЗҮЙН СУДАЛГААНД ХАМРАГДАХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУУДАС

Огноо: 2021-01-11

 

 

КОРОНАВИРУС (COVID-19) ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН СЭТГЭЛ ЗҮЙН СУДАЛГААНД ХАМРАГДАХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУУДАС

Танд Др. Дэйвид Саттлэр (АНУ-ын Баруун Вашингтоны ИС), Б.Болдсүрэн (МУИС) нарын хийж буй Цар тахлын дэгдэлттийн үеийн нөхцөл байдлын талаарх судалгаанд оролцохыг сонирхож байгаад талархал илэрхийлье.

Энэ зөвшөөрлийн хуудас таныг судалгаанд оролцох эсэхээ шийдэхэд шаардлагатай мэдээлэл өгөх зорилготой.

Энэ судалгаа коронавирусийн дэгдэлтийн үеийн иргэдийн сэтгэл зүйн нөхцөл байдал, мэдрэмжийг тодорхойлох зорилготой. Оролцогчид нь коронавирусийн дэгдэлтийн үеийн стрессийн илрэл зэрэг хүчин зүйлсийг илрүүлэх асуулгад хариулна.

Асуулгад оролцогчдын хариултын үнэн зөвийн магадалгаатай холбоотой асуултууд агуулагдаж байгаа. Судалгааны зааварчилгаа болон асуултуудтай анхааралтай танилцана уу.

Судалгаа 30 минут орчим үргэлжилнэ. Судлаачийн зүгээс танд нэмэлт тайлбар, мэдээллүүдийг өгөх болно.

Судалгаанд та сайн дурын үүднээс оролцоно. Та хүссэн үедээ судалгааг орхиж эсвэл хүссэн асуултаа алгасаж болно. Судалгаанд таны таагүй дурсамжуудыг сэргээн сануулсан асуултууд байж болзошгүй. Гэхдээ та энэхүү судалгаанд оролцсоноороо цар тахлын талаарх иргэдийн мэдлэг, хандлага, түүнд бэлэн байдал, тэдэнд үзүүлэх цар тахлын дараах сэтгэл зүйн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.

Бид таны хувийн мэдээлэл, судалгааны үр дүнгийн нууцлалыг чандлан хадгалах болно. Таныг тодорхойлох ямар нэгэн мэдээлэл асуухгүй учир эргээд таныг олох ямар ч боломжгүй юм. Асуулгын хуудас, бусад мэдээллүүдийг бид цоожтой агуулах сав, оффист хадгална.

Та судалгаанд оролцохын тулд 18 нас хүрсэн байх шаардлагатай.

Судалгаанд оролцсон харилцаа холбооны зардалд зориулж танд гар утасны нэгж хэлбэрээр 5000 төгрөг өгнө.

Хэрэв танд судалгааны талаар тодруулах зүйлс гарвал, мөн үр дүнтэй танилцахыг хүсвэл Доктор Саттлэртэй 360-650-3525 дугаарт утсаар, эсвэл david.sattler@wwu.edu цахим шуудангаар холбогдоно уу. Судалгаанд оролцогчийн эрхийн тухай лавлахыг хүсвэл Баруун Вашингтоны Их Сургуулийн Судалгаа, Төсөл хөтөлбөр хариуцсан хэлтсийн (360) 650-2146 дугаарт утас болон compliance@wwu.edu цахим хаягаар холбогдоно уу?

Та “Тийм ээ, би судалгаанд оролцохыг зөвшөөрч байна” гэж хэлснээрээ дээр дурдсан нөхцөлүүдийг ойлгож судалгаанд оролцохыг зөвшөөрч байгаа болно.

Шаардлагатай бол энэхүү зөвшөөрлийн хуудсыг хэвлэн авч хадгална уу.

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X