Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

МОНГОЛЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ОЮУТНЫ ДУНД ЗОХИОГДОХ “ОРЧУУЛАХ АВЬЯАС” УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Огноо: 2020-12-04

МОНГОЛЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ОЮУТНЫ ДУНД ЗОХИОГДОХ “ОРЧУУЛАХ АВЬЯАС” УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Эрхэм хүндэт оюутан та бүхнийг МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Гадаад хэлний төвөөс их, дээд сургуулиудын бакалаврын түвшний оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг “Орчуулах авьяас” англи хэлний уралдаанд оролцохыг урьж байна. Энэ удаад Ковид-19 Цар тахлын улмаас тус уралдааныг онлайн хэлбэрээр зохион байгуулах боллоо.

Зорилго: Англи хэл судалж буй оюутнуудад англи хэлээр туурвисан уран зохиолын бүтээлийг шимтэн уншиж судлах, улмаар утгыг нь зөв ойлгох, эх хэлнээ уран яруу орчуулах авьяас чадвараа хөгжүүлэх, сурах идэвхийг нь дэмжих зорилготой.

  Хэзээ: 2020 оны 12-р сарын 15-ны Мягмар гаригийн 16 цагт Үргэлжлэх хугацаа: 90 мин Уралдааны журам: Орчуулах эх нь англи хэлээр бичигдсэн уран зохиолын богино өгүүлэл байх бөгөөд эх хэлнээ орчуулна. Хамрах хүрээ, түвшин: Их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн оюутнууд
  1. Анхан дунд түвшин (Pre-Intermediate)
  2. Дунд түвшин (Intermediate)
  3. Ахисан дунд түвшин (Upper Intermediate) түвшингээр оролцоно.
Хаана:  Уралдаан онлайнаар MICROSOFT FORMS платформ дээр явагдана. Цахимаар бүртгүүлсний дараа уралдаанд оролцох холбоосыг хүлээн авна.

Уралдааны зохион байгуулалт:

  • Оролцогчдын орчуулах чадварыг шүүгчдийн бүрэлдэхүүн дүгнэнэ.
  • Шүүгчдийн бүрэлдэхүүн онооны системээр 1-3 дугаар байр эзлүүлж, өргөмжлөл, дурсгалын зүйлийг хөл хорио дууссаны дараа тодорхой өдөр товлон шалгарсан оюутнуудад мэдэгдэн гардуулна.

Шагнал, урамшуулал: Түвшин бүрт эхний 3 байр, мөн тусгай байрт 1, нийт 12 оюутан шалгаруулж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр урамшуулна.

Бүртгэл: Оролцох оюутнууд 2020 оны 12-р сарын 13-ны өдрийн 18 цаг хүртэл numtranslation@gmail.com хаягаар дараах бүртгэлийн хүснэгтийг бөглөн ирүүлж уралдаанд оролцох MICROSOFT FORMS холбоосыг хүлээн авна. Уралдааны өдөр буюу 2020 оны 12-р сарын 15-ны Мягмар гаригийн 16 цагт бүртгүүлсэн хаяг руу очсон MICROSOFT FORMS холбоос руу орж уралдаанд оролцоно.

Дараах бүртгэлийн хүснэгтийг бүрэн бөглөж numtranslation@gmail.com хаягаар ирүүлнэ.

Оролцогч оюутны нэр Овог (бүтэн нэр бичнэ) Сургууль, салбар,  курс, анги /мэргэжил/ Англи хэлний аль түвшинд оролцохоо үсгээр тэмдэглэнэ үү. (А – Анхан дунд / Pre-intermediate) (В- Дунд / Intermediate), (С – Ахисан дунд / Upper-intermediate) Харилцах утасны 2 дугаар (өөрийн болон өөртэй тань холбоо барих боломжгүй үед дамжуулж харилцах) Цахим хаяг Англи хэлний багшийн нэр, утас (хэрвээ одоо судлаагүй байгаа бол өмнө нь зааж байсан багш)
             
  Бүртгэлийн хураамжгүй. Лавлах утас: 99667737, 99099567 Уралдаан зохион байгуулах комисс      

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X