МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийн сонгон шалгаруулалтын дүн гарлаа.
Огноо:“МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг”-ийн сонгон шалгаруулалтыг захирлын А/319 тоот тушаалаар томилогдсон бүрэлдэхүүн сургуулийн багш нарын төлөөлөл оролцсон ажлын хэсэг цахимаар хуралдан тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргасан суралцагчдын материалтай танилцан, тэтгэлгийн зорилго, шаардлагын дагуу шалгаруулалт хийж дүнгээ гаргалаа.
Ажлын хэсэг нь МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийн сурлагын амжилтаар тэргүүлсэн суралцагчийн төрөлд хамрагдах хүсэлт гаргасан нийт 132 суралцагчдын материалыг сурлага, нийгмийн идэвх оролцоо гэсэн шалгуураар үнэлж, МУИС-ийн захиргааны зөвлөлөөс баталсан хяналтын тооны дагуу 80 суралцагчийг шалгарууллаа.
Тэтгэлэгт шалгарсан суралцагчдад бакалаврын түвшний сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг олгоно.


