Skip to content

2021-01-27

Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Арга хэмжээ
  • Оюутны байгууллага
  • Хөдөлмөр эрхлэлт
  • Төгсөгч
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

“МУИС-ийн төгсөгч, дэмжигчдийн чуулга уулзалт” 2020 оны 12 дугаар сарын 6-ны өдөр цахим хэлбэрээр болно.

Огноо: 2020-12-032020-12-03

Монгол Улсын Их Сургууль 78 жилийн хугацаанд зуу гаруй мянган төгсөгч, манлайлагчдыг бэлтгэжээ. Өөрөөр хэлбэл тантай, бидэнтэй эрдмийн овог адил, МУИС-аар овоглодог зуун мянган хүн монголоо манлайлж, дэлхийд өрсөлдөж байна.

Бид МУИС-аар овоглодог төгсөгчид, дэмжигчид рүүгээ чиглэсэн “овог түншлэл” бодлогын хүрээнд хилийн чанад дахь төгсөгчид, дэмжигчидтэйгээ нэгдэн чуулж, зөвлөлдөн хэлэлцэж, хамтран төлөвлөж, хамтдаа хөгжих зорилготой бүс нутгийн чуулга уулзалтуудыг зохион байгуулж эхэллээ.

Энэ жилийн “МУИС-ийн төгсөгч, дэмжигчдийн чуулга уулзалт”-ыг хөгжингүй орнуудад ажиллаж, суралцаж буй Монголчууд, Монголч түмний оюуны хөрөнгө оруулалтыг Монгол орны хөгжил дэвшилд үр өгөөжтэй нэвтрүүлэх тогтолцоог бүрдүүлэх, батжуулах зорилготой “Монгол орны хөгжилд” чуулга уулзалтын нэгэн хэсэг болгон цахимаар зохион байгуулах гэж байна.

Уг чуулга уулзалтаар МУИС-аас төгсөгч, дэмжигчидтэйгээ хамтран ажиллах урилгыг хүргүүлж, хамтран ажиллах боломж, санал, туршлагыг хэлэлцэж цаашдын төлөвлөгөөг зөвлөлдөх болно.

“МУИС-ийн төгсөгч, дэмжигчдийн чуулга уулзалт “Монгол орны хөгжилд” 16-р чуулганы 2 дох өдөр буюу  2020 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Зүүм программ ашиглан зохион байгуулагдана.

Та ЭНД дарж бүртгүүлнэ үү.

 

Монголоо манлайлж Дэлхийд өрсөлдөж байгаа МУИС-аар овоглодог Та бүхнийг бахархан урьж байна.

Шинэ мэдээ

  • Манай эрдэмтдийн хамтарсан судалгаа дэлхийд үнэлэгдэн хэрэгжиж эхэллээ 2021-01-26
  • “Нээлттэй боловсрол 2021” эрдэм шинжилгээний хурал болно 2021-01-26
  • Оюутны хөгжлийн зээл, Буцалтгүй тусламжид хамрагдах хүсэлтэй суралцагчдын анхааралд 2021-01-26
  • ТУШААЛ | Сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай 2021-01-26
  • “Нийгмийн ажил” сэтгүүлийн шинэ дугаарт хэвлэх бүтээлийн хянан магадлалд (peer review) өгүүлэл авч эхэллээ 2021-01-20

Их уншсан

  • Цахимаар мэдээлэл авах боломжтой posted on 2021-01-04
  • ВИДЕО | МУИС-ийн захирал Б.Очирхуяг цахим сургалтын чанар, сургалтын т... posted on 2021-01-14
  • Б.Очирхуяг: Цар тахлын дараа ч сургалтын үйл ажиллагаанд цахим сургалт... posted on 2021-01-14
  • ЯПОН УЛСЫН ХОККАЙДО ИХ СУРГУУЛЬ 2021 оны НАМРЫН УЛИРЛЫН ОЮУТАН СОЛИЛЦО... posted on 2021-01-04
  • Цахимаар мэдээлэл авах боломжтой. posted on 2021-01-20

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740