Skip to content

Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
    • Оюутны байгууллага
    • Клуб
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

МУИС-ийн Биологийн тэнхимийн оюутнууд олон улсын цахим семинарт оролцлоо

Огноо: 2020-11-27

Японы Шинжлэх Ухаан Технологийн агентлагаас санхүүждэг Сакура Сайнс Хөтөлбөр “Sakura Science Plan (Sakura Science Exchange Program)” нь 2014 оноос Ази Номхон далайн бүсийн орнуудын 40 хүртэлх насны залуу судлаачид, оюутан, сурагчдыг 1-3 долоо хоногийн хугацаатай Японд урьж, Шинжлэх ухаан, технологийн хөгжилтэй танилцуулах, авъяаслаг залуусыг дэмжих зорилготой хөтөлбөр юм.
МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн Биохими, Биотехнологийн хөтөлбөрийн оюутнууд 2015 оноос эхлэн Сакура Сайнс Солилцооны Хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 10 оюутан уг хөтөлбөрийн хүрээнд Японы Осака Их Сургуульд богино хугацааны сургалтанд хамрагдсан байна.
2020-2021оны хичээлийн жилийн хувьд Дэлхий нийтийг хамраад буй Корона вирусийн халдварт цар тахлаас хамааран уг хөтөлбөр цахим семинар хэлбэрээр 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд “Японы ферментацийн технологи” сэдвийн дор зохион байгуулагдлаа.
Тус семинарт Биохими, Биотехнологийн хөтөлбөрийн 3, 4 дүгээр түвшний оюутнууд болон, магистрант, докторант нийт 30 оюутан оролцсноос гадна Бруней, Камбодж, Индонез, Лаос, Малайз, Тайван зэрэг улсын 70 гаруй оюутнууд оролцов.
Семинараар Японы ферментацийн технологийн хөгжлийн түүх, өнөөгийн байдал, судалгааны орчин үеийн арга, үр дүн, технологи ба инноваци, ферментацийн технологийн хэтийн төлөвийг багтаан Осака Их Сургуулийн судлаач, профессорууд болон Японы технологи хөгжүүлэлтийн компанийн (R&D company) төлөөллүүд илтгэл тавив. Мөн 2 дахь өдрийн семинарын дараа урьдчилан сонгогдсон оюутнууд (Биохими, Биотехнологий хөтөлбөрөөс бакалвр, магистр, докторын шатлалын 7 оюутан) Осака ИС-д суралцаж буй магистр, докторын оюутнуудтай тусгай өрөө үүсгэсэн уулзалт зохион байгуулагсан юм. Уг уулзалтаар тухайн гадаад оюутан өөрийн судалгааны чиглэл ажил, лабораторийн хамт олон, Япон дахь оюутны амьдралын тухай илтгэлээр танилцуулан, оролцогчдын асуултанд хариулж, чөлөөтэй халуун дулаанаар ярилцацгаалаа.

Дашрамд дурдахад МУИС-ийн 2015 оны төгсөгч Б.Долгормаа, 2018 оны төгсөгч М.Номин нар Японы Засгийн газрын тэтгэлгээр Осака Их Сургуульд масгистр, докторын шатлалд суралцаж байна. Б.Долгормаа нь Сакура Сайнс Хөтөлбөрт Биотехнологийн хөтөлбөрөөс 2015 онд анх хамрагдаж байсан бөгөөд энэ удаагийн семинарын хоёр дахь хэсэгт өөрийн судалгааг танилцуулж, зохион байгуулалтад оролцжээ. Эцэст нь хоёр өдрийн семинарт идэвхтэй оролцсон нийт оюутнууд болон зохион байгуулалтад ажилласан багш ажилчдадаа талархал илэрхийлье.

Биохими, Биотехнологийн хөтөлбөрийн хамт олон

Шинэ мэдээ

  • Польшийн Шинжлэх ухааны академийн пост-докторын судалгааны тэтгэлэгт (PASIFIC) хөтөлбөрт урьж байна 2021-04-12
  • БНСУ-ын иргэн Кан СонВөний нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа 2021-04-12
  • “Өглөөний марафон” challenge 2021-04-12
  • Дотуур байранд амьдарч байсан оюутнуудын анхааралд 2021-04-09
  • “Түншлэлийн ач холбогдол миний нүдээр” сэдэвт оюутнуудын видео илтгэлийн уралдаанд урьж байна 2021-04-09

Их уншсан

  • Австри Улсын Венийн их сургуулийн (University of Vienna, Austria) багш... posted on 2021-03-29
  • “Түншлэлийн ач холбогдол миний нүдээр” сэдэвт оюутнуудын видео илтгэли... posted on 2021-04-09
  • ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ, САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ... posted on 2021-03-31
  • “Өглөөний марафон” challenge posted on 2021-04-12
  • МУИС-ийн “Шилдэг оюуны өмч бүтээгч” шалгаруулалтад урьж байна... posted on 2021-04-06

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740