Skip to content
Монгол улсын их сургуулийн лого Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

2020-2021 оны хичээлийн жилийн намрын улиралд “Оюутны хөгжлийн зээл”-ээр суралцах хүсэлт гаргаж буй оюутнуудын анхааралд

Огноо: 2020-08-24

2020-2021 оны хичээлийн жилийн намрын улиралд “Оюутны хөгжлийн зээл”-ээр суралцах хүсэлт гаргаж буй суралцагчид:

  1. Засгийн газрын 2018 оны 46 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчдад оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-ын 5.3-д заасан материалыг бүрдүүлэн 2020 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн 15:00 цагаас өмнө “Оюутан, төгсөгчийн хэлтэс”-ийн тухайн бүрэлдэхүүн сургуулийн боловсролын зээлийн асуудал хариуцсан мэргэжилтэнд цахимаар ирүүлнэ. /Эх материалыг скайнердан унших, хэвлэхэд гаргацтай байхаар оруулна/
  2. “Оюутан, төгсөгчийн хэлтэс”-ийн хариуцсан мэргэжилтэн ирүүлсэн материалыг хянан нягталж, шаардлага хангасан тохиолдолд “Боловсролын зээлийн сан”-гийн системд оруулж, материалыг хүргүүлнэ.
  3. Хүсэлт гаргагчийн материал шаардлага хангасан тохиолдолд сургалтын төлбөрийг хувиараа төлөлгүйгээр намрын улирлын хичээл сонгох, баталгаажуулах эрх үүснэ.
  4. Зээлийн хүсэлт гаргаж, шаардлага хангасан суралцагч бүр танхимын сургалт эхэлсний дараа зээлийн болон  сургалтын төлбөрийн үлдэгдлийг бүрэлдэхүүн сургуулийн нягтлан бодогчтой тооцоо нийлэн баталгаажуулж, сургалтын төлбөрийн гэрээ байгуулна.
  5. “Боловсролын зээлийн сан” суралцагчдын зээл авах хүсэлт, материалыг хянан магадлаж, зээлийн хяналтын тоо, зээлийн нийт дүн эцэслэн баталгаажсаны дараа зээл олгох суралцагчтай зээлийн гэрээ байгуулна.
  6. Суралцагчийн гаргасан хүсэлт Боловсролын зээлийн сангийн хяналтын тоонд багтаагүй, түүнчлэн зээлийг баталгаажуулаагүй, баталгаажуулсан зээлийг заасан хугацаанд олгоогүй тохиолдолд сургалтын төлбөрийг суралцагчтай байгуулах сургалтын төлбөрийн гэрээний дагуу төлүүлнэ.
 

МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс

Шинэ мэдээ

  • МУИС-ийн 78 дахь өвлийн төгсөлт, Эрдмийн баяр боллоо 2023-01-20
  • Цагдаагийн байгууллагын ажилтнууд оюутны байранд хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-01-13
  • Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжаар суралцаж буй оюутнуудын анхааралд 2023-01-13
  • МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн Эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд урьж байна 2023-01-10
  • БНСУ-ын иргэн, Хүндэт профессор “КВОН СОН ХҮН”-ий нэрэмжит тэтгэлгийн батламж гардуулах ёслолын ажиллагаа боллоо 2023-01-10

Их уншсан

  • МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн Эрдмийн баярын ёслол хүндэтгэл... posted on 2023-01-10
  • МУИС-ийн 78 дахь өвлийн төгсөлт, Эрдмийн баяр боллоо posted on 2023-01-20
  • Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжаар суралцаж буй оюутнуудын анх... posted on 2023-01-13
  • БНСУ-ын иргэн, Хүндэт профессор “КВОН СОН ХҮН”-ий нэрэмжит тэтгэлгийн... posted on 2023-01-10
  • “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР”-т зор... posted on 2023-01-05

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X