Skip to content
Монгол улсын их сургуулийн лого Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

БНСУ-ын ХАНКҮҮК Гадаад хэлний сургуулийн 2021 оны хаврын улирлын оюутан солилцоо хөтөлбөр зарлагдлаа.

Огноо: 2020-08-202020-08-20

МУИС болон БНСУ-ын Ханкүүк гадаад хэлний их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2021 оны хичээлийн жилийн хаврын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 1-3 дүгээр түвшний, магистрын 1-2 түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх. Бүх түвшинд дор хаяж 1 улирал амжилттай суралцсан байх
  2. Голч дүн 2,5 болон түүнээс дээш байх
  3. Хэлний түвшин: англи хэлний TOEFL 80, IELTS 5.5 түвшинтэй байх, солонгос хэлний TOPIK level 4 түвшинтэй байх. Хэлний онооны батламжийг хавсаргах ба батламж байхгүй бол хлэний багшийн тодорхойлох захидал хавсаргах.

Бүрдүүлэх материалууд /бүх материалууд англи эсвэл солонгос хэл дээр байна:

  1. CV /тодорхой загвар байхгүй/
  2. Албан ёсны дүнгийн хуулбар /англи хэл дээр/
  3. Сургуулийн тодорхойлолт /ТҮЦ машинаас авах эсхүл тамга, гарын үсэгтэй байх, анли хэл дээр/
  4. Тодорхойлох захидал /Багшийн гарын үсэг, тамгатай байх/
  5. Хэлний түвшин батлах батламж, сертификатны хуулбар
  6. Өөрийн танилцуулга, ирээдүйн зорилго, суралцах төлөвлөгөө бүхий 1-2 нүүр эсээ /англи/солонгос хэл дээр шивсэн байна/
  7. 3*4 хэмжээтэй 2 ширхэг өнгөт цээж зураг файлаар явуулах /jpg, png өргөтгөлтэй/
  8. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
  9. Дотуур байранд орох өргөдөл, эрүүл мэндийн бичиг. /эрүүл мэндийн бичиг эмчийн гарын үсэг, тамгатай байна. Өргөдөл, эрүүл мэндийн бичгийг татан гараар бөглөсний дараа сканердан PDF file болгон явуулна/
    1. Seoul dormitory /суралцах сургууль/хөтөлбөрөөс хамааран сонгоно/ өргөдөл татах
    2. Global dormitory /суралцах сургууль/хөтөлбөрөөс хамааран сонгоно/  өргөдөл татах
  10. Банкны баталгаа /банкны албан бичиг/:
  • 1 улирал суралцах – 2000 ам.долларын
  • 2 улирал суралцах – 5000 ам.долларын баталгаа гаргана

Суралцах хугацаа: 1-2 улирал

Судлах боломжтой хөтөлбөрийн жагсаалт:

  • Seoul campus programs: https://sites.google.com/view/hellohufs/Academics/Colleges-and-Campus-Location-Overview/Seoul-Campus
  • Global campus programs: https://sites.google.com/view/hellohufs/Academics/Colleges-and-Campus-Location-Overview/Global-Campus

Судлах боломжгүй хөтөлбөр/сургууль: Хууль зүйн сургууль, Хэл шинжлэл ба дипломат ажиллагаа, Хэл шинжлэл ба худалдаа, Бизнесийн сургууль

Сургалтын төлбөр, бусад зардал: суралцагч нь өөрийн суралцдаг үндсэн сургуульд сургалтын төлбөрийг төлсөн байх ба Ханкүүк их сургуульд сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Дотуур байр болон амьжиргааны зардлыг суралцагч өөрөө хариуцна. БНСУ-д ирсэн даруйд тусгаарлалтад 14 хоног байх зардлыг /дунджаар 2,100,000 KRW/ суралцагч өөрөө хариуцна.

Хамрагдах оюутны тоо:  2 оюутан

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:  2020 оны 09 дүгээр сарын 28-ны 16.00 цаг хүртэл.

Хүсэлт  гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг  МУИС-ийн хичээлийн II байр 216 тоот Оюутан, төгсөгчийн  хэлтэст  өөрийн биеэр авчирч өгөх  ба  өөрийн  материалыг нэг багц  PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ. PDF file-аас бусад өргөтгөлтэй бичиг баримтыг хүлээн авахгүй болно.

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь хүсэлт гаргагчдын материалыг Ханкүүк их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Ханкүүк их сургууль нь дараагийн шатны шалгаруулалт хийнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт бичиг баримтыг бүрдүүлэн онлайнаар болон шуудангаар илгээхийг анхаарна уу.

Global dormitory өргөдөл   Seoul dorm өргөдөл      

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

     

Шинэ мэдээ

  • МУИС-ийн 78 дахь өвлийн төгсөлт, Эрдмийн баяр боллоо 2023-01-20
  • Цагдаагийн байгууллагын ажилтнууд оюутны байранд хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-01-13
  • Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжаар суралцаж буй оюутнуудын анхааралд 2023-01-13
  • МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн Эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд урьж байна 2023-01-10
  • БНСУ-ын иргэн, Хүндэт профессор “КВОН СОН ХҮН”-ий нэрэмжит тэтгэлгийн батламж гардуулах ёслолын ажиллагаа боллоо 2023-01-10

Их уншсан

  • МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн Эрдмийн баярын ёслол хүндэтгэл... posted on 2023-01-10
  • МУИС-ийн 78 дахь өвлийн төгсөлт, Эрдмийн баяр боллоо posted on 2023-01-20
  • Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжаар суралцаж буй оюутнуудын анх... posted on 2023-01-13
  • БНСУ-ын иргэн, Хүндэт профессор “КВОН СОН ХҮН”-ий нэрэмжит тэтгэлгийн... posted on 2023-01-10
  • “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР”-т зор... posted on 2023-01-05

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X