Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

ОХУ-ын УРАЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ОЮУТАН СОЛИЛЦОО ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Огноо: 2020-05-282020-05-28

МУИС болон ОХУ-ын Уралын Эдийн Засгийн улсын их сургуулийн /Екатеринбург/ хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 1-3 дүгээр түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх
  2. Эдийн засаг, санхүү, нягтлан бүртгэл, бизнес, худалдаа, менежментийн чиглэлээр суралцдаг байх
  3. Голч дүн 2,8 болон түүнээс дээш байх
  4. Хэлний түвшин: англи / орос хэлний дунд ба дундаас дээш мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материалууд /бүх материалууд англи эсвэл солонгос хэл дээр байна:

  1. Application form /татах /
  2. Personal details for visa /татах/
  3. CV /тодорхой загвар байхгүй/
  4. Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр, гарын үсэг тамгатай байх эсхүл ТҮЦ машигаас авсан байх/
  5. Албан ёсны дүнгийн хуулбар /англи хэл дээр, гарын үсэг тамгатай байх эсхүл ТҮЦ машигаас авсан байх/
  6. Тодорхойлох захидал. Багшийн гарын үсэг, тамгатай байх
  7. Өөрийн танилцуулга, ирээдүйн зорилго, суралцах төлөвлөгөө бүхий эсээ 1 хуудас, англи эсхүл орос хэл дээр шивсэн байх
  8. Learning agreement /татах/
  9. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)

Суралцах хугацаа: 1 улирал

Англи хэл дээр судалж болох хөтөлбөрийн жагсаалтыг дэлгэрэнгүй мэдээлэл авах хэсгээс харна уу.

Сургалтын төлбөр, бусад зардал: суралцагч нь өөрийн суралцдаг үндсэн сургуульд сургалтын төлбөрийг төлсөн байх ба Уралын эдийн засгийн улсын их сургуульд сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Дотуур байр болон амьжиргааны зардлыг суралцагч өөрөө хариуцна.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:  2020 оны 07 дугаар сарын 01-ний 15.00 цаг хүртэл.

Хүсэлт  гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг  МУИС-ийн хичээлийн II байр 216 тоот Оюутан, төгсөгчийн  хэлтэст  өөрийн биеэр авчирч өгөх  ба  өөрийн  материалыг нэг багц  PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь хүсэлт гаргагчдын материалыг Уралын эдийн засгийн улсын их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Уралын эдийн засгийн их сургууль нь дараагийн шатны шалгаруулалт хийнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт бичиг баримтыг бүрдүүлэн онлайнаар болон шуудангаар илгээхийг анхаарна уу.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X