Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

МУИС-ийн оюутнууд “Шинжилгээг зуршил болгоё” төслийг амжилттай хэрэгжүүллээ

Огноо: 2020-05-05

Монголын Эдийн Засгийн Шинжилгээ Судалгааны төв, Дэлхийн банк, Швейцарын Хөгжлийн агентлагийн хамтран “Нийгмийн эгэх хариуцлага-Залуусын оролцоо” дэд төслийн хүрээнд зохиогдсон Хакатонд МУИС-ийн “Энигма” болон “Үзээд алдах уу” багийн оюутнууд амжилттай оролцлоо.

“Үзээд алдахуу” багийн “Шинжилгээг зуршил болгоё” төсөл нь 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сар хүртэл амжилттай хэрэгжиж эцсийн шат буюу Монгол Улсын шилдэг 12 багаас шилдгийн шилдэг 2 багийн нэгд шалгарлаа.

Энэхүү төслийн гол зорилго нь оюутнуудад бэлгийн замаар дамжих халдварын талаар мэдээлэл түгээх, Их сургуулиудын оюутнуудад БЗДХ-ын шинжилгээнд хамрагдахад төрийн байгууллага болон сургуулиудыг холбож, сайн дурын шинжилгээг тогтмол хийдэг болох, мөн 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн их сургуулиудын үйл ажиллагааны төлөвлөгөөнд БЗДХ-ын шинжилгээг зохион байгуулахаар төлөвлөдөг болох талаар уриалсан юм.

Төслийн багийн танилцуулга:

  • Чиглүүлэгч багш Б.Наранчимэг

(МУИС-ийн Эдийн засгийн тэнхмийн ахлах багш)

  • Багийн ахлагч А.Алтанбаяр

(МУИС-ийн Эдийн засгийн 4-р түвшний оюутан)

  • Багийн гишүүн Г.Ганди

(МУИС-ийн Эдийн засгийн 4-р түвшний оюутан)

  • Багийн гишүүн А.Бархасмаа

(МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 4-р түвшний оюутан)

Төслийн хүрсэн үр дүн:

  • “Шинжилгээг зуршил болгоё” төслийг оюутны оролцоотойгоор хэрэгжүүлсэн бөгөөд 77 сайн дурын ажилтанд мэдээлэл түгээж, оролцуулж, санал бодлыг нь сонсон, өдөрлөгийг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл солилцсон. Мөн цахим орчинд “Шинжилгээг зуршил болгоё” челлэнжийг өрнүүлсэн.
  • Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, Монгол Улсын Их Сургуулийн Оюутан, төгсөгчийн хэлтэс, МУИС-ийн Эмнэлэг болон оюутан гэсэн төлөөллүүдийн гурван талт уулзалт зохион байгуулагдсан бөгөөд цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон. 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Шинжилгээг зуршил болгоё” нэртэй цогц өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөж, хөтөлбөр гаргасан боловч COVID-19 цар тахлын улмаас хойшлогдож МУИС-ийн 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улирлаас эхлэн жилд 2 удаа зохион байгуулахаар төлөвлөгдөөд байна. Мөн МУИС-ийн эмнэлгийн эмч З.Гаравсүрэн бусад их дээд сургуулиудад энэхүү өдөрлөгийн тайлан, үр дүнгээ танилцуулж, уриалга зөвлөмж хүргүүлж, цаашид хамтран ажиллах  хүсэлт илгээхээр болов.

     ШИНЖИЛГЭЭГ ЗУРШИЛ БОЛГОЁ ТӨСЛИЙН ЗУРАГ

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X