Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

“ПРОКУРОР ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ НЬ” СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

Огноо: 2020-01-30

Прокурорын байгууллагын 90 жилийн ойд зориулсан “ПРОКУРОР ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ НЬ” сэдэвт илтгэлийн уралдааныг хууль зүйн их дээд сургуулийн оюутнуудын дунд зарлаж байна.

Зорилго: Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажилд оруулах прокурорын хувь нэмэр, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, улмаар уг ажлыг боловсронгуй болгох арга замыг тодорхойлоход оршино.

Оролцогч: Хууль зүйн их дээд сургуулийн оюутнууд.

Илтгэл ирүүлэхэд тавигдах шаардлага:

  • Цаасны хэмжээ А4;
  • Үсгийн фонд Arial;
  • Үсгийн хэмжээ 12;
  • Мөр хоорондын зай 1.5;
  • Дээд 1.5 см, Доод 2 см, Зүүн 3 см, Баруун 1.5 см;
  • Хуудасны тоо /нүүр хуудас, хавсралт оролцуулалгүй/ 4-10;
  • Нүүр хуудсанд сургуулийн нэр, курс, овог, нэр, холбоо барих утасны дугаар;
  • Илтгэлийг  “Улсын Ерөнхий Прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах алба”-нд гэж хаяглан gpo@prokuror.mn цахим хаягаар, эсхүл Улсын Ерөнхий прокурорын газар Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, Хуульчдын гудамж 15/1,  1 давхарт 111 тоот өрөөнд файл хэлбэрээр ирүүлнэ.

Агуулга: Прокурор төр, нийтэд учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрх, хууль зүйн зохицуулалт, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажилд оруулах прокурорын хувь нэмэр, хэрэгцээ, шаардлага, уг ажлыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцдог дэлхийн улс орнуудын эрх зүйн зохицуулалт, манайд хэрэгжүүлж болох сайн туршлага, цаашид энэ талаарх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход шинэлэг санаа дэвшүүлсэн байх.

Хүлээн авах хугацаа: Илтгэлийг 2020 оны 2 дугаар  сарын 20-ноос 25-ны хооронд хүлээн авна.

Шалгаруулалт:  Илтгэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан шалгаруулж, www.prokuror.mn  цахим хуудсаар эхний 3 байр эзэлсэн оролцогчдын нэрсийг зарлана. Тэргүүн байр эзэлсэн оролцогч Прокурорын байгууллагаас зохион байгуулах онол, практикийн бага хуралд оролцож илтгэл тавина. Илтгэлийн уралдаанд идэвхитэй оролцож шалгарсан, судалгааг бүрэн дүүрэн хийсэн байх нь цаашид прокурорын байгууллагад ажиллах хүсэл, эрмэлзэлтэй оролцогчид давуу тал болох боломжтой.

Шагнал: 

Нэгдүгээр байр- Өргөмжлөл, 1.000.000 төгрөг;

Хоёрдугаар байр - Өргөмжлөл, 600.000 төгрөг;

Гуравдугаар байр – Өргөмжлөл, 300.000 төгрөг. 

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X