ЭССЭ БИЧЛЭГИЙН IV УРАЛДААН – WRICOS 2020
Огноо:ЭССЭ БИЧЛЭГИЙН IV УРАЛДААН – WRICOS 2020
Торгоны замын улс орнуудын хэл, соёлын олон талт байдлыг дэмжихэд уралдааны зорилго оршино. Уралдаан нь шүлэг зохиох, эссэ бичих гэсэн хоёр ангиллаар явагдана.
Шүлгийн сэдэв: Торгоны замын орнуудын соёл иргэншлээ хамгаалан үлдэх ардын ухаан
Уралдаанд оролцох шүлгийн агуулга нь Торгоны замын улс орнууд энх тайвнаар зэрэгцэн оршиж, цэцэглэн хөгжиж өөрийн соёлоо хадгалан хамгаалахад оршино.
Эссэний сэдэв: Торгоны замын улс орнууд дахин холбогдохуй
Улс төр, соёл, шашин болоод нийгмийн эмх замбараагүй байдлаас үүдэн торгоны замын улс орнуудын өнөөгийн салангид байдал, нөхцөл байдлыг өөрчлөхөд засгийн газрууд ямар үүрэг хариуцлага хүлээх, залуучуудын зүгээс юу хийх ёстойг тусгах хэрэгтэй.
Эссэг дараах агуулгын хүрээнд бичнэ.
- Торгоны замын улс орнуудад тулгарсан нөхцөл байдалд шүүмжлэлтэй хандах
- Засгийн газар болоод олон улсын байгууллагын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээг санал болгох
- Торгоны замын талаар Их, дээд сургуулиуд (ТЗИДС) болоод оюутнуудын зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээг илэрхийлэх
Хугацаа: 2020 оны 3 сарын 20
Шалгаруулалт: 2020 оны 6 сарын 15
Шагнал гардуулах ёслол: 2020 онд болох ТЗИДС Холбооны VI Чуулганы үеэр Туркийн Анкарагийн их сургууль дээр болно.
Хэн оролцож болох вэ?
- ТЗИДС Холбооны гишүүн сургуулийн оюутнууд
- ТЗИДС Холбооны гишүүн бус сургуулийн оюутнууд оролцох боломжтой хэдий ч өргөмжлөлөөс бусад шагнал урамшуулал олгохгүй болно.
Хэрхэн бүртгүүлэх вэ?
Шүлэг болон эссэгээ wricosmongolia@gmail.com гэсэн хаяг руу хавсралтаар илгээнэ үү.
Уралдааны журам: Оролцогч бүр зөвхөн нэг шүлэг эсвэл нэг богино эссэгээ уралдаанд ирүүлэх боломжтой. Уралдаанд зөвхөн өөрийн бүтээлийг ирүүлэх ёстой бөгөөд бусдын бүтээлийг ашигласан тохиолдолд хариуцлага хүлээнэ.
Хэл: Оролцогч өөрийн эх хэлээр бичнэ.
Эссэний хэмжээ: Шүлэг 200 үгээс, эссэ 2000 үгээс хэтрэхгүй байна.
Уралдаанд ирүүлэх бүтээлийг компьютерээр шивж бичсэн байх бөгөөд MS Word руу хөрвүүлэхэд хялбар байх үсгийн фонтыг ашиглах шаардлагатай.
Шагнал урамшуулал:
Гран при шагнал: Шүлгийн болон эссэний уралдаанаас тус бүр нэг оролцогчийг шалгаруулна.
Гран при шагналын эзэнд өргөмжлөл, Туркийн нийслэл Анкара хотноо болох ТЗИДС Холбооны VI Чуулганы шагнал гардуулах ёслолд оролцох урилга, онгоцны хоёр талын тийз, зочид буудал, соёлын аялалд оролцох эрх,
Шилдэг оролцогчийн шагнал: Шүлгийн болон эссэний уралдаанаас тус бүр 2 оролцогчийг шалгаруулна.
Шилдэг оролцогчид өргөмжлөл, Туркийн нийслэл Анкара хотноо болох ТЗИДС Холбооны VI Чуулганы шагнал гардуулах ёслолд оролцох урилга, зочид буудал, соёлын аялалд оролцох эрх,
Тусгай байрын шагнал: Шүлгийн болон эссэний уралдаанаас тус бүр 7 оролцогчийг шалгаруулна.
Тусгай байр эзэлсэн оролцогчид өргөмжлөл, соёлын аялалд оролцох эрх, хоолны зардлыг хариуцна.
*Уралдаанд шалгарсан бүтээлүүдийг хэд хэдэн гадаад хэлээр орчуулж ном болгон хэвлэхээс гадна тухайн бүтээлүүд ТЗИДС Холбооны вэбсайтад цахим хэлбэрээр нэг жилийн хугацаатайгаар байршина.
Хамтран зохион байгуулагч: МУИС-ийн Хамтын ажиллагааны хэлтэс
ШУС-ийн Хэл шинжлэлийн тэнхим
ШУС-ийн Гадаад хэлний төв
