Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

ТАЙВАНЬ УЛСЫН ЧЕНЧИ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ 2020-2021 ОНЫ ОЮУТАН СОЛИЛЦОО ХӨТӨЛБӨРӨӨ ЗАРЛАЛАА

Огноо: 2020-01-21

МУИС болон Тайвань Улсын Үндэсний Ченчи Их Сургуулийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2020-2021 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 1-3 дугаар түвшний болон магистрын 1-2 түвшний оюутан байх
  2. Голч оноо бүх түвшинд 2,5-аас дээш байна.
  3. Хэлний түвшин: англи хэл дээр суралцах суралцагчид - TOEFL iBT 79-80, IELTS 6.0 оноотой байх, хятад хэл дээр суралцах суралцагчид HSK level 4 түвшний мэдлэгтэй байх. /хэлний онооны батламжийг хавсаргах/

Бүрдүүлэх материал /бүх материал англи/хятад хэл дээр байна/:

  1. CV /тодорхой загвар байхгүй/
  2. Сургуулийн тодорхойлолт
  3. Албан ёсны дүнгийн хуулбар
  4. Англи хэл дээр тодорхойлох захиа -1ш / Recommendation letter/ тодорхойлолт гаргагчийн гарын үсэг, тамгатай байх
  5. Суралцах/судалгааны төлөвлөгөө бүхий эсээ
  6. Англи эсвэл хятад хэлний онооны баталамж.
  7. Гадаад пасспортын хуулбар / хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна/
  8. 6 сараас хэтрээгүй цээж зураг 2 / пасспортын хэмжээтэй /

Хөтөлбөр:

  • Англи хэл дээр судлах хөтөлбөрийн жагсаалт: https://moltke.nccu.edu.tw/qrycourse/qryEngSub.jsp
  • Хятад хэл дээр судлах хөтөлбөрийн жагсаалт: https://moltke.nccu.edu.tw/qrycourse/qryEngSub.jsp
  • Хятад хэлний бэлтгэл: 12 кредитийн хятад хэлний эрчимжүүлсэн бэлтгэл болон 3 кредитийн цагийн хятад хэлний бэлтгэл

Хамрагдах оюутны тоо: 1 оюутан

Суралцах хугацаа: 1-2 улирал

Сургалтын төлбөр: суралцагч нь өөрийн суралцдаг үндсэн сургуульд сургалтын төлбөрийг төлсөн байх ба Ченчи их сургуульд сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Дотуур байр болон амьжиргааны зардлыг суралцагч өөрөө хариуцна.

Дотуур байрны төлбөр:

  • бакалаврын түвшний суралцагчид – 1 улирлын 11.000 тайван доллар
  • магистрын түвшний суралцагчид – 1 улирлын 23.000 тайван доллар

Даатгал: оюутны аюулгүй байдлын даатгал 1 улирлын 198 тайван доллар

Хүсэлт хүлээн авах сүүлийн хугацаа: 2020 оны 3 дугаар сарын 20-ний өдрийн 16:00 цаг

Хүсэлт  гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг  МУИС-ийн хичээлийн II байр 216 тоот Оюутан, төгсөгчийн  хэлтэст  өөрийн биеэр авчирч өгөх  ба  өөрийн  материалыг нэг багц  PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь хүсэлт гаргагчдын материалыг 3 дугаар сарын 30-ны өдөр Ченчи Их Сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Ченчи Их Сургууль нь дараагийн шатны шалгаруулалт хийнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт бичиг баримтыг бүрдүүлэн онлайнаар болон шуудангаар илгээхийг анхаарна уу.

 “NATIONAL CHENGCHI UNIVERSITY” –гийн вэб хуудсаар зочилж суралцах хөтөлбөр бусад мэдээлэлтэй танилцана уу.

 Website: http://oic.nccu.edu.tw/bin/home.php?Lang=en

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X