Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Сөүлийн Үндэсний Их Сургууль 2020-2021 оны хичээлийн жилийн оюутан солилцоо хөтөлбөртөө урьж байна

Огноо: 2020-01-17

МУИС болон БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 1-3 түвшний, магистрын 1-2 түвшний идэвхтэй суралцаж буй суралцагч байх /бакалавр, магистрын түвшин тус бүрт дор хаяж 1 улирал бүтэн суралцсан байх/
  2. Голч дүн бакалавр – 2,5 болон түүнээс дээш, магистр – 3,0 байх
  3. Англи эсвэл Солонгос хэлний дунд ба дундаас дээш мэдлэгтэй байх /батламж шаардлагагүй/ Үүнд:
  • TOEFL IBT 88, IELTS 6.0
  • TOPIK level 5
  1. Сөүлийн үндэсний их сургуулийн тусгай шаардлагууд. Үүнд:
  • Бизнесийн удирдлагын сургууль: өргөдөл гаргагчийг СҮИС шалгаруулна
  • Компьютерийн ухаан, инженерчлэлийн сургууль: IT, компьютер инженерчлэлийн хөтөлбөрт суралцах хүсэлтэй суралцагчид хамгийн багадаа 15 кредит амжилттай судалсан байх
  • Шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль: СҮИС шалгаруулна
  • Солонгол улсын түүх, Солонгос хэл,хэл шинжлэл, Статистик, Эм зүй хөтөлбөрт суралцах хүсэлтэй суралцагчид Солонгос хэлний батламж хавсаргах /TOPIK Level 5 ба түүнээс дээш/
  • Хууль, эрх зүйн чиглэлээр суралцах боломжгүй
  • Магистрын суралцагчид СҮИС-ийн Бизнесийн Сургуульд суралцах боломжгүй.

Бүрдүүлэх материалууд /бүх бичиг баримт англи эсвэл солонгос хэл дээр байх/

  1. CV /кагвар байхгүй/
  2. Албан ёсны дүнгийн хуулбар
  3. Сургуулийн тодорхойлолт
  4. Statement of purpose буюу зорилго тодорхойлсон эсээ /англи эсвэл солонгос хэл дээр/
  5. Багшийн тодорхойлох захидал /албан бланк дээр, гарын үсэг зурж тамга дарсан байх/
  6. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)

Суралцах хугацаа: 1-2 улирал

Хөтөлбөр:

  • Бакалавр: http://en.snu.ac.kr/undergraduate-programs
  • Магистр: http://en.snu.ac.kr/gradaute-school

Зардал: МУИС-д сургалтын төлбөрөө төлж, Сөүлийн Үндэсний их сургуульд сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Дотуур байр, онгоцын тийз болон амьжиргааны зардлыг оюутан өөрөө хариуцна.

Хамрагдах оюутны тоо: 1 оюутан

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:  2020 оны 02 дугаар сарын 27-ны 16.00 цаг хүртэл.

Хаана: МУИС, хичээлийн 2 дугаар байр, Оюутан, төгсөгчийн хэлтэс, 216.

Бүрдүүлсэн материалуудаа нэг багц pdf файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ үү.

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь 03 дугаар сарын 10-ны дотор оюутан солилцоо хөтөлбөрт шалгарсан оюутнуудын нэрс, материалыг Сөүлийн Их Сургуульд илгээнэ. Сөүлийн Үндэсний их сургууль дараагийн шатны сонгон шалгаруулалт хийхийг анхаарна уу. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг дахин бүрдүүлэн онлайнаар илгээхийг анхаарна уу.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X