Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ҮЗЭЭД АЛДАХ УУ” БАГИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Огноо: 2020-01-13

2019-2020 оны хичээлийн жилийн Нийгмийн эгэх хариуцлага-Залуусын оролцоо төслийн хүрээнд зохион байгуулсан уралдаанд оролцож төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон багууд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл төслөө хэрэгжүүлнэ. Дэлхийн банк, Монголын эдийн засгийн шинжилгээ судалгааны төв нь төсөл хэрэгжих хугацаанд багуудад тогтмол дэмжлэг үзүүлж, үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хамтран ажиллах юм.

Шалгарсан багууд хуваарийн дагуу онлайн уулзалтуудад оролцож, тайлан, видео ирүүлж төслийн эхэнд болон төгсгөлд буюу нийт 2 удаа төслөө сургуулийн захиргаандаа танилцуулах үүргийн дагуу Эдийн засгийн тэнхмийн багш Б.Наранчимэг /чиглүүлэгч багш/, ШУС-ийн НУС-ын 4 дүгээр түвшний оюутан А.Алтанбаяр /багийн ахлагч/, Г.Ганди, ХЗС-ийн 3 дугаар түвшний оюутан А.Бархасмаа нарын бүрэлдэхүүнтэй нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээний “Үзээд алдах уу” баг төслийн үйл ажиллагаатай Оюутан, төгсөгчийн хэлтэс танилцав.

Уг төслийн уралдаанд оролцож буй багуудыг цуврал байдлаар танилцуулж байна.

“Үзээд алдах уу” багийн төслийн ТАНИЛЦУУЛГА:

“Үзээд алдах уу” баг нь оюутнуудад бэлгийн замаар дамжих халдварын талаар мэдээлэл түгээх, их сургуулийн оюутнуудыг БЗДХ-ын шинжилгээнд хамрагдахад төрийн байгууллага болон сургуулиудыг холбох, сайн дурын шинжилгээг нийслэл болон дүүргийн эрүүл мэндийн газраас сургуулиудад тогтмол авдаг болгох зорилготой юм. Ингэхдээ дан ганц үзлэг шинжилгээ хийх бус сургалтаар дамжуулж БЗДХ-ын талаар мэдлэг өгөх, ХДХВ/ДОХ-аас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгөх, бэлгэвчний хэрэглээ, БЗДХ-ын талаар урлагаар (кино, инфографик, зургийн үзэсгэлэн гэх мэт) дамжуулж ойлголт өгөх гэх мэт цогц өдөрлөг байдлаар оюутнуудыг олноор нь хамруулах арга хэмжээ байна.

БАГИЙН ХҮСЧ БУЙ ҮР ДҮН

Дүүргийн эрүүл мэндийн төвийн календарчилсан төлөвлөгөө, Монгол Улсын Их Сургуулийн календарчилсан төлөвлөгөөнд БЗДХ-ын талаар мэдээллийг их дээд сургуулиудын оюутнуудад тогтмол түгээх, сайн дурын шинжилгээг тогтмол авдаг болгох арга хэмжээнүүдийг жил бүр тогтсон өдрүүдэд авдаг болгох

ТА БИДЭНТЭЙ ХЭРХЭН ХАМТРАН АЖИЛЛАХ ВЭ?

Энэхүү төслийн нэг санаа нь нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэхэд уриалах явдал юм. Нийгмийн эгэх хариуцлага гэдэг нь "Төр нийгмийн өмнө хүлээсэн үүргээ сайн биелүүлээгүй тохиолдолд иргэдийн зүгээс тэднийг ажлаа сайн хийхийг шаардах буюу хариуцлага нэхэх хэрэгцээ бөгөөд нийгмийн сайн сайхан байдлыг бий болгоход чиглэсэн үүргээ төр хэрхэн биелүүлж байгаад иргэд, иргэний нийгмийн байгууллагын зүгээс хяналт тавих, төрийн үйл ажиллагаанд бүтээлчээр оролцож засаглалын хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллах үйл явц” юм. Төслийн хүрээнд бид бүхэн Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, иргэний нийгмийн байгууллагууд болон Монгол Улсын Их Сургуулийн Оюутан, төгсөгчийн хэлтэстэй хамтран ажиллах хүсэлтэй байгаа бөгөөд та бүхнийг хамтарсан уулзалтуудад хамтран оролцуулж, залуусыг хэрхэн шинжилгээнд хамрагдахад бидэнтэй хамтран уриалга, зөвлөмж гаргаасай гэж хүсч байна. Мөн загвар арга хэмжээг 1-2 их сургуульд хийх бөгөөд энэхүү арга хэмжээнд байгууллагаа танилцуулах, оюутнуудад мэдээлэл түгээх, шаардлагатай материалаар хангах, сайн дурын БЗДХ-ын шинжилгээ авах гэх мэт дэмжлэг үзүүлж бүхий л нөөц бололцоогоороо туслаасай хэмээн уриалж байна.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X