Skip to content
Монгол улсын их сургуулийн лого Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Тэгш хамруулах үзэл баримтлал” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Огноо: 2019-12-272019-12-27

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Олон улсын өдрийг тохиолдуулан НҮБ-аас зарласан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, тэгш байдлыг хангаж, эрх мэдэлжүүлэх нь” уриан дор Оюутан, төгсөгчийн хэлтэс нь суралцагчдад хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлагыг нэмэгдүүлэх суралцагчдад тулгамдаж буй асуудлаар санал солилцох, цаашид судалгаанд тулгуурлан үйл ажиллагааг хэрэгжүүлэх, суралцагчдад ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор “Тэгш хамруулах үзэл баримтлал” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар, Монголын хараагүйчүүдийн холбооны гишүүд,  МУИС-ийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын талаар судалгаа хийдэг багш нар, оюутны клубүүд, МУИС-ийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагч нар оролцлоо.

Тус хэлэлцүүлэгт  Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газрын сэргээн засах сургалтын төвийн багш Ш.Мөнхзаяа “Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчидтай ажиллах арга зүй”, Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газрын мэргэжилтэн Э.Уянга “ХБХХЕГ-ын үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээлтэй хүний өнөөгийн байдал” , МУИС-ийн сэтгэл судлалын тэнхимийн багш Э.Оюундэлгэр “Хөгжлийн  бэрхшээл судлалын талаарх ойлголт”, Монгол хараагүйчүүдийн холбооны гишүүн У.Мөнхтөр “Монголын харааны бэрхшээлтэй оюутнуудын өнөөгийн байдал” сэдвүүдээр тус тус илтгэл хэлэлцүүлж, суралцагчид өөрсдийн санал бодол, тулгамдаж буй асуудлын талаар сэтгэгдлээ хуваалцлаа.

Энэхүү уулзалт хэлэлцүүлгийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухайгаа Оюутан төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг хэлж, дараа дараагийн өдөрлөгийн оролцоо, хүрээ улам өргөжиж, тодорхой үр дүнтэй ажлууд хийгдэх болно гэв.

“Тэгш хамруулах үзэл баримтлал” өдөрлөгийн  хүрээнд МУИС-д амжилттай суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй 3 суралцагчдад сурч боловсроход нь дэмжлэг үзүүлж  тэтгэлэг гардууллаа.

Тэтгэлгийн батламжийг:

  1. ШУС-ХУС-ын Түүхийн хөтөлбөрийн 3-р түвшний  суралцагч Б.Гомбодорж
  2. ШУС-ХУС-ын Утга зохиол судлалын хөтөлбөрийн ахисан түвшний суралцагч Б.Арвинбуудай
  3. ХШУИС-ийн Програм хангамжийн хөтөлбөрийн 2-р түвшний суралцагч Т.Мөнх-Орших нар гардан авав.

Монголын хараагүйчүүдийн холбооноос харааны бэрхшээлтэй хүнд зориулсан ном гарын авлаг, ашиглах шаардлагатай зарим хэрэглэгдэхүүний  танилцуулга хийлээ.

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Шинэ мэдээ

  • РОНАЛЬД ЖОН СТЕЙПЛЗИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ 2023-03-21
  • 9th Youth Leadership Workshop on GCED 2023-03-21
  • ”Өглөөний марафон 3” уралдааны бүртгэл эхэллээ. 2023-03-19
  • Тайваний Үндэсний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа 2023-03-16
  • “ИННОВАЦЫН ЭЗЭД” ШОУ НЭВТРҮҮЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ💡 2023-03-15

Их уншсан

  • 2022-2023 оны хичээлийн жилийн БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН “Урлагийн бага наа... posted on 2023-03-06
  • БНСУ-ын Ханкүүк гадаад хэлний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жи... posted on 2023-03-09
  • Тайваний Үндэсний Ченчи Их Сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн н... posted on 2023-03-09
  • Япон Улсын Аояама Гакуйн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн... posted on 2023-03-09
  • 2022-2023 оны хичээлийн жилийн ХЗС-ийн “Урлагийн бага наадам” амжилтта... posted on 2023-03-13

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X