Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

ОЮУТНУУДАА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛД ХАМРАГДАНА УУ

Огноо: 2019-12-162019-12-16

Монгол Улсын Их Сургууль нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран оюутан, суралцагчдыг эрүүл мэндийн даатгалд хамруулах гэрээ байгуулан ажилладаг билээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3-т оюутан, суралцагчдын эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг сургуулийн захиргаа хариуцан зохион байгуулна гэж заасны дагуу тус хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс 19 насанд хүрсэн нийт оюутан суралцагчдыг эрүүл мэндийн даатгалд хамруулах талаар мэдээлэл хүргэж байна.

МУИС-ийн 19 түүнээс дээшхи насны оюутан суралцагсад дараах зарын дагуу ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛД-аа хамрагдан, шимтгэл төлсөн баримтаа ОТХ-ийн 200 тоот өрөөнд авчирч баталгаажуулна уу.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг /энд дарж/ үзнэ үү.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

 

ОЮУТАН СУРАЛЦАГЧДЫН АНХААРАЛД

2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасны дагуу их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа өдрийн ангийн суралцагчид нь Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг:

  • 2016 онд сарын 1920 төгрөг, жилд 23040 төгрөг /оюутны хөнгөлөлт ороод/
  • 2017 онд сарын 2400 төгрөг, жилд 28800 төгрөг /оюутны хөнгөлөлт ороод/
  • 2018 онд сарын 2400 төгрөг, жилд 28800 төгрөг
  • 2019 онд сарын 3200 төгрөг, жилд 38400 төгрөг өөрсдөө хариуцан төлөх болсон.

2019 онд Эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй оюутан нь 2016 оноос хойшхи Эрүүл мэндийн даатгалыг заавал нөхөн төлөх тул оюутан суралцагчид та бүхэн иргэний үүргээ биелүүлэн 2019 оны 12 дугаар сарын 25-ны дотор ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ-даа заавал хамрагдана уу. Жич: /18 нас 11 сар 29 хоногтой 19 нас хүрээгүй оюутнуудын даатгалыг төр хариуцах тул мөнгө төлөхгүй/

СҮХБААТАР ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС

ХАЯГ: СБД-ИЙН 12 ДУГААР ХОРОО, 100 АЙЛ ЗӨГИЙН ҮҮР  БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ДЭЛГҮҮРИЙН ЗАМЫН ЭСРЭГ ТАЛД ДАНСНЫ ДУГААР:
  • ТӨРИЙН БАНК                      100 900 196 870
  • ХААН БАНК                           50 09 20 92 25
  • ГОЛОМТ БАНК                      81 25 10 02 81
  • КАПИТРОН БАНК                 30 20 00 48 59
Жич:
  1. Гүйлгээний утга дээр регистрийн дугаар, утасны дугаараа заавал бичнэ
  2. Мобайл, интернет банкаар гүйлгээ хийж байгаа тохиолдолд иргэний үнэмлэхний доор байдаг англи үсгээр регистрийн дугаарыг бичнэ.

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X