“Хар Толь” уран илтгэлийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг МУИС-ийн Бизнесийн Сургуулийн Оюутны Нэгдэл Клуб амжилттай зохион байгууллаа
Огноо:Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн Сургуулийн Оюутны Нэгдэл Клуб –ээс 4 дэх удаагаа зохион байгуулсан “Хар Толь” илтгэлийн тэмцээнийг монгол улсад үйл ажиллагаа явуулдаг нийт их, дээд сургуулиудын оюутнуудын дунд өөртөө итгэлтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадах шилдэг залуучуудыг урамшуулан дэмжих зорилгоор улсын хэмжээнд 2019.11.18 - 2019.11.29-ний хооронд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
ШАГНАЛЫН САН: / НИЙТ 450’000₮ / Тэргүүн байр: 200’000₮, өргөмжлөл Дэд байр: 150’000₮, өргөмжлөл Гутгаар байр: 100’000₮, өргөмжлөл
Тэмцээн нийт 3 үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд эхний шатанд “Хар Толь” сэдэвтэй эсээ-г https://forms.gle/pgP7LksQLXHSiVe67 холбоосоор 2019 оны 11-р сарын 18-22 хүртэл 238 оролцогчын эсээ-г хүлээн авч эхний 50 ороцогчыг хоёрдугаар шатанд шалгаруулсан.
Хоёрдугаар шатанд :
- Чи хэрэгтэй юу? Чингис хэрэгтэй юу?
- Хөшигний цаадах амьдрал
- Дураараа биш дүрмээрээ
- Хөгжил үү? Сүйрэл үү?
- Хугарлын цэг гэсэн сэдвүүдээс нэгийг нь сонгон нийгэмд тулгамдсан асуудлыг хөндсөн 2-3 минутын илтгэл бичиж дүрсжүүлээд БСОН клубийн и-мэйл хаяг руу 2019 оны 11 сарын 27-ны 19:00 хүртэл хүлээн авсан.
Нийслэл, аймаг хотоос нийт 15 их сургуулийн 230 гаруй оюутан залуус үгийн хүч, ухааны цараа уралдуулан шилдэгийн шилдэг 25 оролцогч шалгаран 2019 оны 11-р сарын 29-ны 17:30 цагаас МУИС-ийн Шинэ номын сангийн 303 тоот танхимд "ХАР ТОЛЬ" илтгэлийн тэмцээний финалийн тэмцээнийг 100 гаруй оюутан залуус шимтэн үзсэн болно.

Тэмцээний шүүгчдээр :
- Амар оюуны хөрөнгө оруулалт ХХК-ий захирал, JCI Central салбар байгууллагын төсөл хариуцсан захирал Ч. Сайхнаа
- MLC trainingiin багш, илтгэх урлагийн зөвлөх дасгалжуулагч Г. Баярмагнай
- МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Европ судлалын тэнхимийн багш Б. Дэмбэрэлмаа нар ажиллав.

Ийнхүү Монгол Улсын аварга уран илтгэгчид тодорлоо.

ТЭРГҮҮН БАЙР: МУИС-ийн оюутан Э.Баасанжаргал

ДЭД БАЙР: ИЗОУИС-ийн оюутан А.Санжаадорж
ГУТГААР БАЙР: МУИС-ийн оюутан П.Уянга

МУИС-ийн Бизнесийн Сургуулийн Оюутны Нэгдэл Клуб