Skip to content
Монгол улсын их сургуулийн лого Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

МУИС-ИЙН ХАМТ ОЛОН “ХИЧЭЭХ ӨДӨР” АЯНД НЭГДЛЭЭ

Огноо: 2019-11-292019-11-29

Дэлхий нийтээрээ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР ХОХИРСОН ИРГЭДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ӨДӨР”-ийг ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-наас 6 дахь жилдээ 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “ХИЧЭЭХ ӨДӨР” уриан дор зохион байгуулж байна.

Уг арга хэмжээг МУИС-ийн хамт олон дэмжин 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 12:00-12:30 цагийн хооронд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх бүхий уриалга, постер бэлтгэн хичээлийн 2 дугаар байрны урдах авто зам дагуу зогсож, замын хөдөлгөөнд оролцогчдод сурталчлан идэвхтэй оролцлоо.

Монгол Улсад зам тээврийн ослын улмаас жилд 6187 хүн эрүүл мэндээрээ хохирч, 501 хүн нас барж байна. Хоногт дунджаар 15-20 хүн эрүүл мэндээрээ хохирч 1-2 хүн хорвоог орхиж байна. Иймд Тээврийн цагдаагийн газраас жил бүрийн арваннэгдүгээр сарын 29-ныг "Хичээх өдөр" болгон зарласан.  Энэ өдөр хүн бүр замын хөдөлгөөний дүрмийг зөрчихгүй байж, зам тээврийн ослын тоог бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Энэ өдрийн гол зорилго нь энгийн бүхнээс том зүйл эхлэлтэйн адил замын хөдөлгөөнд оролцогч хэн бүр замын хөдөлгөөний дүрмээ баримталж, нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, эерэг, зөв үйлдлээрээ бусдыгаа үлгэрлэж чадвал зам тээврийн осол, түүний улмаас амь насаа алдах, гэмтэж бэртэгсдийн тоо буурах боломжтой гэдгийг харуулах зорилготой бүх нийтээрээ хичээх өдөр юм.

Зам хөдөлгөөнд оролцогдоггүй хүн гэж үгүй учир бүгдээрээ хичээж эерэг зөв үйлдлээрээ нэг нэгнээ хүндэлж, үлгэрлэж энэ хүсээгүй төмөр хүлгийн дайныг хамтдаа бууруулж, зогсооцгооё гэж Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

 

Шинэ мэдээ

  • МУИС-ийн 78 дахь өвлийн төгсөлт, Эрдмийн баяр боллоо 2023-01-20
  • Цагдаагийн байгууллагын ажилтнууд оюутны байранд хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-01-13
  • Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжаар суралцаж буй оюутнуудын анхааралд 2023-01-13
  • МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн Эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд урьж байна 2023-01-10
  • БНСУ-ын иргэн, Хүндэт профессор “КВОН СОН ХҮН”-ий нэрэмжит тэтгэлгийн батламж гардуулах ёслолын ажиллагаа боллоо 2023-01-10

Их уншсан

  • МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн Эрдмийн баярын ёслол хүндэтгэл... posted on 2023-01-10
  • МУИС-ийн 78 дахь өвлийн төгсөлт, Эрдмийн баяр боллоо posted on 2023-01-20
  • Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжаар суралцаж буй оюутнуудын анх... posted on 2023-01-13
  • БНСУ-ын иргэн, Хүндэт профессор “КВОН СОН ХҮН”-ий нэрэмжит тэтгэлгийн... posted on 2023-01-10
  • “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР”-т зор... posted on 2023-01-05

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X