Skip to content
Монгол улсын их сургуулийн лого Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

Ажил олгогч 30 байгууллагад 600 гаруй суралцагч цагийн ажил хийхээр бүртгүүллээ

Огноо: 2019-11-282019-11-28

МУИС, Бизнетворк ХХК, хамтран Орлоготой оюутан хөтөлбөрийн хүрээнд “ТҮР АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГ” зохион байгууллаа. Тус өдөрлөгийг 3 үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудыг 2019.11.04 өдөр зохион байгуулсан бол, Монголын томоохон аж ахуй нэгж болох Таван богд групп, Витафит групп “Гоё” тарагны үйлдвэртэй танилцах аялал тус тус зохион байгуулаад байна. Танилцах аялалд 3, 4-р түвшний нийт 30-н суралцагч оролцож байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан хүний нөөцийн менежерүүдтэй уулзалт зохион байгуулж сонирхсон зүйлсээ асууж тодруулахын зэрэгцээ цагийн ажилд бүртгүүлэх, тус байгууллагад дадлага хийх, төгсөөд байнгын ажлын байранд орох зэрэг хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр өөрт хэрэгтэй олон мэдээллийг судалсан.

Харин 2019.11.14-ны өдөр “Түр ажлын байрны өдөрлөг” зохион байгуулж Монголын тэргүүлэх 30 орчим байгууллага оролцож түр, цагийн ажлаа танилцуулсан бол тус ажлын байруудад 600 гаруй суралцагч цагийн ажил хийхээр бүртгүүлсэн байна. “Түр ажлын байрны өдөрлөг” нь Монгол улсад анх удаа зохион байгуулагдсанаараа онцлог бөгөөд суралцагчид суралцангаа ажлын байран дээр бэлтгэгдэж, дадлагажих нөхцөлийг бүрдүүлж өгч буй давуу талтай. Мөн санхүүгийн нөөц боломжоо эцэг, эхээс хараат бусаар зохицуулах боломжийг олгож байна. МУИС өмнө нь нийт суралцагчдад зориулан жилд нэг удаа ажлын байрны /Job fair/ өдөрлөг зохион байгуулдаг байсан бол энэ оноос илүү төрөлжүүлэн хаврын улиралд төгсөгчдөд зориулан байнгын ажлын байрны өдөрлөг, намрын улиралд суралцагчдад зориулан түр, цагийн ажлын байрны өдөрлөг зохион байгуулдаг боллоо.

Энэ бүхэн нэг талаар оюутнуудад их сургуулиа төгсөөд шууд ажлын байран дээр гарахад тулгардаг бэрхшээлүүдийг хялбар давахад нь тустай бөгөөд ажлын туршлага болж өгөх юм. Нөгөө талаар суралцагч дадлагажихаас гадна хэрэгцээний мөнгө цаашлаад сургалтын төлбөрөө, хөдөө орон нутгийн суралцагчид байрны мөнгөнөөсөө хагаслах боломж бүрдэж байгаа бөгөөд энэ нь тухайн суралцагчийн гэр бүлийн санхүүгийн асуудлыг бага ч гэсэн хөнгөвчлөх боломж бий болж байна хэмээн харж байна.

Шинэ мэдээ

  • МУИС-ийн 78 дахь өвлийн төгсөлт, Эрдмийн баяр боллоо 2023-01-20
  • Цагдаагийн байгууллагын ажилтнууд оюутны байранд хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-01-13
  • Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжаар суралцаж буй оюутнуудын анхааралд 2023-01-13
  • МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн Эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд урьж байна 2023-01-10
  • БНСУ-ын иргэн, Хүндэт профессор “КВОН СОН ХҮН”-ий нэрэмжит тэтгэлгийн батламж гардуулах ёслолын ажиллагаа боллоо 2023-01-10

Их уншсан

  • МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн Эрдмийн баярын ёслол хүндэтгэл... posted on 2023-01-10
  • МУИС-ийн 78 дахь өвлийн төгсөлт, Эрдмийн баяр боллоо posted on 2023-01-20
  • Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжаар суралцаж буй оюутнуудын анх... posted on 2023-01-13
  • БНСУ-ын иргэн, Хүндэт профессор “КВОН СОН ХҮН”-ий нэрэмжит тэтгэлгийн... posted on 2023-01-10
  • “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР”-т зор... posted on 2023-01-05

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X