ЯПОН УЛСЫН СЕНШҮ ИХ СУРГУУЛИЙН 2020-2021 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ОЮУТАН СОЛИЛЦОО ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА
Огноо:МУИС болон Япон улсын Сеншү Их Сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2020 оны хичээлийн жилийн хаврын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Суралцах хугацаа: 2 улирал
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын 2-4 түвшний, магистрын 1-2 түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх
- Голч оноо 2,5 буюу түүнээс дээш
- Япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Хамгийн багадаа 12 жилийн боловсрол эзэмшсэн байх
Бүрдүүлэх материал:
- Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр/
- Албан ёсны дүнгийн хуулбар /англи хэл дээр/
- Online application бөглөх /бөглөсний дараа хэвлэж материалд хавсаргах / http://www.senshu-u.ac.jp/cypochi/form/pc/unit1000214.html
- Япон хэлний мэдлэгийн түвшинг тодорхойлох батламжны хуулбар /JLPT N3 ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх/
- Дэлгэрэнгүй суралцах төлөвлөгөө: Япон улсад суралцах нь оюутанд ямар ач холбогдолтой байх тухай сургалцах төлөвлөгөөндөө тусгана. Япон хэлээр бичих /суралцах төлөвлөгөө/
- Суралцах өргөдөл /суралцах өргөдөл/
- Эрүүл мэндийн бичиг /эрүүл мэндийн бичиг/
- Цээж зураг 4 хувь /3*4/
- Паспортын хуулбар
Хөтөлбөр: Сеншү их сургуульд оюутан солилцоо хөтөлбөрөөр суралцах боломжтой хөтөлбөрийн жагсаалтыг дараах холбоосоос үзнэ үү /хөтөлбөр/
Тэтгэлэг: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.
Сонгон шалгаруулалт: Өргөдөл гаргасан суралцагчдын сонгосон хөтөлбөр, одоогийн сургуульд суралцаж буй хөтөлбөр, хэлний түвшинг харгалзан Сеншү их сургууль тэнцсэн тэнцээгүй, аль хөтөлбөрт хүлээн авах зэрэг хариуг мэдэгдэнэ.
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 16:00 цаг. Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байр 216 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгөх ба өөрийн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС