“ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ ЗОРИГТОН” УРАЛДААНЫ БОЛЗОЛ
Огноо:Олон улсын Хүний эрхийн өдөр, Монголын Эмнести Интернэшнл байгууллагын 25 жилийн ойг тохиолдуулан нийт сэтгүүлч, нийтлэлчдийн дунд “Хүний эрх хамгаалагч ЗОРИГТОН” сэдвийн хүрээнд хөрөг найрууллын уралдааныг 2019 оны 11 сарын 11-наас 2019 оны 12 сарын 08-ны өдрийн хооронд зарлаж байна.

Хүний эрх хамгаалагчид нийгмийн бүхий л давхаргыг төлөөлдөг. Тэдний дунд оюутан, орон нутгийн удирдагч, сэтгүүлч, хуульч, хүний эрхийн зөрчлийн хохирогчид, гэр бүлийнхэн нь, эмнэлгийн ажилтан, багш, үйлдвэрчний эвлэлийн гишүүн, шүгэл үлээгч, байгаль хамгаалагч гээд олон янзын хүмүүс байдаг.
Шударга бус явдал, ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зөрчил, бусдыг ад зэтгэр мэт буруутгах үзэлтэй үл эвлэрдэгээс өнөөдөр тэдний үг хэлэх эрх чөлөөнд халдаж байна. Хоосон амлалтаар хүний эрхийг арилжиж байгаа этгээдүүдтэй зоригтой тэмцэж чадах хүмүүс юу юунаас илүү эрхэм. Бид хамтдаа өөрчлөлт авчирч чадах, эр зоригийг дэмжиж, монголын хүний эрх хамгаалагчдын тухай олон нийтэд сурталчлан таниулахын тулд энэ хөрөг нийтлэлийн уралдааныг зарлаж байна.
Уралдаанд оролцох бүтээлд тавигдах шаардлага: • Хүний эрхийг хамгаалах салбарт манлайлж, хувь нэмэр оруулж яваа хүний эрх хамгаалагч, идэвхтэн тэмцэгчид(хавсралтад дурдагдсан нэрсээс заавал сонгох)-ээс аль нэгийг нь сонгож хөрөг найрууллынхаа гол баатар болгоно. • Хөрөг найруулалдаа Хүний эрх хамгаалагч гэж хэн байх ёстой гэдгийг олон улсын болон үндэсний эрх зүйн баримт бичигт хэрхэн тусгагдсаныг дурдаж, тухайн хүний үйл ажиллагаатай холбон тайлбарлана. • Хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд оролцох болсон шалтгаан, учирч байсан саад бэрхшээл, цаашид анхаарах асуудлын талаар хөндөнө. • Хүний эрхийг хамгаалах талаар хийж бүтээсэн бодит сайн жишээг кэйсээр өгүүлэн тайлбарлана. • Хүний эрх хамгаалагчийг хамгаалахад юу хийх хэрэгтэй вэ? гэсэн асуудлыг заавал багтааж оруулна. • Аль болохоор дурдах биш тодорхой жишээн дээр, шинэ санаа дэвшүүлэх хэрэгтэй. • Уралдаанд оролцогчид бүтээлээ сонин, сэтгүүл, веб сайт, сошиал орчинд нийтлүүлсэн байна. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг шалгаруулж тус бүр нэг, хоёр, гурав, тусгай байр эзлүүлж, Монголын Эмнести Интернэшнл байгууллагын өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна. Үүнд: 1- р байр 600 000 төгрөг, өргөмжлөл 2- р байр 400 000 төгрөг өргөмжлөл 3- р байр 200 000 төгрөг, өргөмжлөл Тусгай байр 1 - 100 000 төгрөг өргөмжлөл Тусгай байр 2 - 100 000 төгрөг өргөмжлөл
Уралдаанд ирүүлэх бүтээлийг Монголын Эмнести Интернэшнл байгууллагад 2019 оны 12-р сарын 08-ны өдрийн 12:00 цагаас өмнө хэвлэмэл болон софт файлаар өөрийн биеэр, бичиг баримттайгаа ирж хүлээлгэн өгнө. Бүтээлийн ирсэн хувийг буцааж олгохгүй.
Жич: Уралдаанд оролцох хүсэлтэй, дэлгэрэнгүй мэдээлэл авах сонирхолтой сэтгүүлч, уран бүтээлчид хүний эрх хамгаалагч, идэвхтэн тэмцэгчдийн талаарх нэрс бүхий хавсралтыг дараахь хаягаар буюу эсвэл биеэр Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас авна уу. Хүний эрх хамгаалагчийн тухай мэдээллийг www.amnesty.mn сайтаар орж үзнэ үү. Та Бүхний Уран Бүтээлд Амжилт Хүсье. Харилцах утас: 70004708, 99773800, 88008516 Цахим хаяг: mongolia.amnesty@gmail.com setguulch.enkhbaatar@gmail.com
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ